Албадан гаргах ажиллагаанд саад учруулсан Шведийн иргэнийг хуяглан гаргав www.eagle.mn
Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, албадан гаргах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан Шведийн Хаант улсын иргэн Cambaza Celeste-г хууль, хяналтын байгууллагууд хуяглан хүргэж, харьяалах улсынх нь холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тус иргэн нь эх орондоо гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд Монгол Улсаас гарахаас удаа дараа зайлсхийжээ. Мөн төрийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцэж, доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтах зэрэг үйлдлээр ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна.
Иймд виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд Монгол Улсад дахин хоёр жилийн хугацаанд нэвтрэхийг хоригложээ. Улмаар албадан гаргах арга хэмжээ авч хэрэгжүүллээ хэмээн Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-06-10