1 MONGOLIA’S NEXT GOVERNMENT MAY FACE RISING FISCAL RISK WWW.FITCHRATINGS.COM PUBLISHED:2025/06/10      2 CORRUPTION SEEN AS BIGGER RISK TO MONGOLIAN DEMOCRACY THAN CHINESE, RUSSIAN INFLUENCE WWW.WASHINGTONTIMES.COM PUBLISHED:2025/06/10      3 MPP NOMINATES ZANDANSHATAR GOMBOJAV FOR PRIME MINISTER OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/10      4 RIO TINTO FACES MAJOR ENGINEERING CHANGE AT OYU TOLGOI WWW.MINING.COM PUBLISHED:2025/06/10      5 CHINGGIS KHAAN AIRPORT TO BE EXPANDED THROUGH JAPAN'S CONCESSIONAL LOAN WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/06/10      6 CONTRACT FOR THE CONSTRUCTION OF GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY SIGNED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/10      7 BAN KI-MOON DONATES 180 MILLION TUGRIKS FOR MONGOLIA'S ONE BILLION TREES MOVEMENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/06/10      8 MONGOLIA FORCES RIO TINTO INTO MAJOR ENGINEERING CHANGE AT COPPER MINE WWW.AFR.COM PUBLISHED:2025/06/09      9 ANCIENT WALL IN MONGOLIA'S GOBI DESERT DID MORE THAN DEFEND WWW.NEWSER.COM PUBLISHED:2025/06/09      10 INDIA, MONGOLIA HOLD JOINT MILITARY EXERCISE 'NOMADIC ELEPHANT' IN IN ULAANBAATAR WWW.NEWINDIANEXPRESS.COM  PUBLISHED:2025/06/09      УБТЗ-ЫН ВАГОНУУД МАШ ОЛОН ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ХУГАЦАА НЬ ДУУСАЖ, ЗАСВАРЫН ХУГАЦАА НЬ БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     FINANCIAL REVIEW: МОНГОЛ "РИО ТИНТО"-ГИЙН ЗЭСИЙН УУРХАЙД ИНЖЕНЕРИЙН ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД ХҮРГЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     ҮНДСЭН ХӨРӨНГӨД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ХАНДИВЫН ЗАРДЛЫГ ТӨЛӨХ ТАТВАРЫН ДҮНГЭЭС ХАСАЖ ТООЦНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     АЛБАДАН ГАРГАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛСАН ШВЕДИЙН ИРГЭНИЙГ ХУЯГЛАН ГАРГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХ САНАЛ ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     Г.ТЭМҮҮЛЭН: ЗАЛУУ ҮЕЭ ТӨЛӨӨЛЖ ӨРСӨЛДСӨН НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БАЙЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ СҮМО БӨХИЙН ХОЛБООНООС ГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/10     УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09     ОНТРЭ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СТИВЕН СКОТТ: МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ 34 ХУВИА ӨГЬЕ ГЭЖ УДАА ДАРАА ХАНДСАН. ХЭН Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09     ОН ГАРСНААС ХОЙШ 59.6 САЯ ШИРХЭГ ӨНДӨГ ИМПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/09    

Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ www.eguur.mn

“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
"Рио Тинто"-гийн хамгийн чухал төсөл болох "Оюу Толгой"-н зэсийн олборлолт нь анх хүлээгдэж байсанчлан хурдан, үр ашиг нэмэгдэхгүй боллоо. Монголын Засгийн газартай үүссэн маргааны улмаас "Рио Тинто" уурхайд томоохон инженерийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон байна.
"Антре Ресурс" компанийн хамтран эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбай руу нэвтрэх зөвшөөрлийг Монголын тал удаашруулжээ. Үүний улмаас Рио Тинто найман сарын турш хийсэн ухалтын ажлаа зогсоож, уурхайг хойш чиглэлтэй тэлэх төлөвлөгөөгөө орхихоос өөр аргагүй болов.
"Рио Тинто" болон Канадын "Антре Ресурс" компани тухайн талбайг Оюу Толгойн уурхайн төлөвлөгөөнд оруулах хэлэлцээрийн эцсийн шатанд хүрсэн байсан юм. Гэвч Монголын тал зөвшөөрөл өгөөгүй учраас Рио ашиг илүү багатай “өөр хувилбар бүхий уурхайн төлөвлөгөө” хэрэгжүүлэхээр болсон байна.
Ийм учир "Рио Тинто" Монголын Засгийн газраас үүсэлтэй үйлдвэрийн хэмжээ, бүтээмжид учирч буй хохирлыг хязгаарлах оролдлого хийж байгаа юм. Тус оролдлогын хүрээнд Энтре Ресурсийн эзэмшдэггүй, өмнө зүгт байрлах тусгай зөвшөөрөл бүхий талбай руу уурхайг тэлэхээр төлөвлөжээ.
Рио Тинто баасан гарагийн /2025.06.06/ орой мэдэгдэл хийхдээ “Энтре Ресурстэй хамтарсан төсөлд хамаарах талбайд хийх бүтээн байгуулалтын ажлыг Монголын Засгийн газар тусгай зөвшөөрөл Оюу Толгой ХХК-д шилжүүлж дуусгах хүртэл түр зогсоож байна” хэмээсэн юм.
Энэ өөрчлөлтийн улмаас зэсийн олборлолт болон үнийн уналтын талаар Рио Тинто тодорхой мэдэгдэл гаргаагүй байна. Харин 2028–2036 оны хооронд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох зорилготой хэвээр байгааг дурджээ.
Гэхдээ Рио Тинтогийн зэсийн салбарын захирал Кэти Жексон хэлэхдээ, Монголын Засгийн газар тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, мөн уурхайн өөр төлөвлөгөө рүү шилжсэн явдал нь сөрөг үр дүн гэдгийг онцолсон байна.
Тэр “Антре"-гийн талбайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх нь Оюу Толгойн өгөөжийг бүх оролцогч талуудад хамгийн дээд хэмжээнд хүргэх болно. Бид Монголын Засгийн газар болон "Антре Ресурс" компанитай хамтран ажилласаар байна” гэж мэдэгджээ.
Энэ явдал Рио Тинто болон Монголын Засгийн газар хоорондын хурцадмал харилцааны хамгийн сүүлийн жишээ боллоо. Тус улсын ДНБ-ий 30 орчим хувь нь Оюу Толгойгоос хамаардаг.
Рио Тинто болон болон Монгол Улсын хооронд $438 сая ам.долларын татварын маргаан арбитрын шүүхэд үүсээд байгаа.Монголын тал Рио Тинтог улс төрийн авлига өгсөн гэж Их Британийн шүүхэд зарга мэдүүлсэн.
Баасан гарагт Оюу Толгой уурхайд хийгдсэн томоохон инженерийн өөрчлөлтүүд нь Монголын тал уг уурхайн өгөөжөөс илүү их хувийг хүртэх сонирхолтой холбоотой бололтой. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл явцыг удаашруулсан байгууллага нь Монголын Татварын Ерөнхий газар. Тус байгууллага уурхайн эзэмшлийн шилжилтээс үүдэх татварын хэмжээг тогтоох эрхтэй.
Энэхүү маргаан Монголын дотоод улс төрийн тогтворгүй байдалтай давхцаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт /2025.06.03/ итгэл үзүүлэх санал хураалтад унаснаар огцорсон.
Үүсээд буй нөхцөл байдал Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эрх мэдлийг бэхжүүлжээ. Хоёр сарын өмнө Риогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагааг биечлэн танилцуулж байсан юм.
"Антре Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Стивен Скотт мэдэгдэл хийхдээ, баасан гарагт хийгдсэн энэхүү өөрчлөлт нь Монголын ард түмнийг ч хохироох үр дагавартай гэж мэдэгджээ. Тэр “Бидний нэн тэргүүний зорилго бол Оюу Толгойн төсөлд оролцож буй бүх талууд, тэр дундаа Монголын ард түмэнд учрах эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах юм” гэж хэлсэн байна. "Антре Ресурс" компанийн хувьцаа баасан гарагт Канадын хөрөнгийн биржид 9 хувиар унасан юм. "Рио Тинто" сүүлийн найман сарын турш Антрегийн талбай руу чиглэсэн малталт хийж, өндөр агуулгатай хүдрийг олборлох бэлтгэл ажлыг хийж байсан. 2023 онд нийтлэгдсэн уурхайн төлөвлөгөөний дагуу "drawbell" тэсэлгээг 2026 онд хийхээр төлөвлөж байжээ.
Антрегийн талбайгаас гарсан хүдэр 2027 онд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт хүргэгдэнэ гэж тооцоолж байсан юм. Харин одоо эхний тэсэлгээ хэзээ хийгдэх нь тодорхойгүй боллоо. Антре ресурс 560 метрийн гүн хүртэлх олборлолтын өгөөжийн 30 хувийг, түүнээс доош гүний өгөөжийн 20 хувийг хүртэх эрхтэй юм.
Монголын Засгийн газар тус талбайгаас гарах өгөөжийн 34 хувийг эзэмших талаар Энтретэй хэлэлцээ хийж байна. Уурхайг өмнө зүгт шилжүүлэх шийдвэрийн үр дүнд “өмнөд 2 панел” хэмээх хүдрийн бүсийг 2023 оны төлөвлөж байснаас хоёр жилийн өмнө олборлож эхлэх магадлалтай болголоо
"Рио Тинто" мэдэгдэл хийхдээ дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй уурхайгаасаа 2025 онд нийт 780,000–850,000 тонн зэс олборлох төлөвлөгөөнд нь баасан гарагийн өөрчлөлт нөлөөгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Financial Review



Нийтэлсэн огноо2025-06-10