Цомхотголд орох төрийн албан хаагчдад 26.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор байна www.itoim.mn
Нүүрсний үнэ унаж, төсвийн орлого тасарсантай холбоотойгоор төрийн албан хаагчдын 9 хувийг цомхотгохоор болсон.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасан төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар заасныг энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр болсон. Тэгвэл ажлаас халагдах дээрх албан хаагчдад 26.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор байгааг Үндэсний аудитын газраас танилцууллаа.
Харин дээрх албан хаагчдыг цомхотголд оруулаад орхихгүй хувийн хэвшил дэх сул орон тоонд зуучилна гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн.
BY
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-06-29