1 MONGOLIA: STAFF CONCLUDING STATEMENT OF THE 2025 ARTICLE IV MISSION WWW.IMF.ORG PUBLISHED:2025/06/29      2 MONGOLIA UPSET USA AT FIBA 3X3 WORLD CUP 2025 QUARTER-FINALS WWW.FIBA.BASKETBALL  PUBLISHED:2025/06/29      3 KYRGYZSTAN, MONGOLIA ENHANCE BILATERAL COOPERATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/29      4 MONGOLIA’S GOVERNMENT TRANSITION: DEMOCRACY IN ACTION OR FOREIGN INTERFERENCE? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/06/29      5 KAZAKHSTAN, MONGOLIA DEEPEN STRATEGIC TIES DURING HIGH-LEVEL VISIT TO ULAANBAATAR WWW.ASTANATIMES.COM PUBLISHED:2025/06/29      6 MONGOLIA SEEKS NEW MARKETS IN EURASIA WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2025/06/29      7 MONGOLIA KEEN ON PROMOTING MUTUALLY BENEFICIAL COOPERATION WITH EAEU WWW.ENG.BELTA.BY  PUBLISHED:2025/06/29      8 PRIME MINISTER OF MONGOLIA RECEIVES RIO TINTO COPPER CHIEF EXECUTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      9 CONSTRUCTION OF SELBE CITY TO COST MNT 25 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      10 COOPERATION WITH ADB IN SHIFTING GER DISTRICTS TO SOLAR ENERGY DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      19 САЯ ТӨЛ ХҮЛЭЭН АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     “БАРУУН-УРТ-БИЧИГТ” ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 152 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     ОЙ ХЭЭРИЙН 4 ТҮЙМРИЙГ УНТРААЖ, 6 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     ДАРААХ ЗАМЫГ VII/1-НЭЭС НЭГ САРЫН ТУРШ ХААНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     КАЗАХСТАН УЛС ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧААР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Р.САРАНГООГ ТОМИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     ЦОМХОТГОЛД ОРОХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД 26.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХООР БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     НҮҮРСНИЙ ҮНЭ ОЙРЫН ХОЁР ЖИЛ ӨСӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/29     ОЛОН УЛСЫН БРЭНДИЙН ФРЭНЧАЙСЫН БОЛОМЖУУД WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/06/27     ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН 93 ХУВЬ НЬ ЕСӨӨС ЦӨӨН АЖИЛТАНТАЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     АУДИТ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨР ӨСГӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27    

“Баруун-Урт-Бичигт” чиглэлийн авто замын 152 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ www.zindaa.mn

“Баруун-Урт-Бичигт” чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам" төслийг 2025-2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн авто зам барих, эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд олон улсын CAREC-4C буюу Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны 4С коридорт хамаарагддаг Баруун-Урт-Бичигт чиглэлийн автозам хамаардаг. Иймд тус зам нь хатуу хучилттай болсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжиж улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Мөн Сүхбаатар аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Замын ажлын тендерийг Төрийн Худалдан Авах Ажиллагааны газраас  зарлан, гүйцэтгэгчээр Монголын үндэсний аж ахуйн нэгж “Монгол зам групп” ХХК, техник технологийн хяналтын зөвлөх компаниар “Аварга зам” ХХК тус тус шалгарсан байна.
Тус авто замын асфальтбетон хучилт 11см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 22 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 22 см, суурийн доод үе 30см ба нийт 85см зузаан хийцлэлтэй аж.
Барилгын ажлыг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ "Улсын Их Хурлын 2020 оны “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” 64 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газар2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсүүдийнхөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридорбайгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыгхолбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замынтөслийг хэрэгжүүлж, олон улс, улсын болон орон нутгийнчанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэхажлын хүрээнд ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замынШИНЭ КОРИДОР-ыг нэмж барихаар шийдвэрлэсэн.
Мөн Зүүн бүсийн хөгжлийн зорилгод Зүүн Хойд Азийнорнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, ХанХэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалынтөрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгох, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөтбүс, тусгай бүсийг хөгжүүлэхээр тусгасан.
Дээрх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг Бичигт боомттой холбох “Баруун-Урт-Бичигт”чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам” төслийн ажил хэрэгжихэд бэлэн болж зам барилгын ажил эхлэх нээлтийг өнөөдөр та бүхэнтэйгээ хамтдаа хийж байгаадаа баяртай байна. “Баруун-Урт-Бичигт” чиглэлийн хатуу хучилттай авто зам авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ шинээрнэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжих ирээдүй харагдаж байна.
Эрхэм хүндэт авто замчид, та бүгд Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж өмнөө тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлнэ гэдэгт чин сэтгэлээсээ талархаж байна" хэмээлээ.



Нийтэлсэн огноо2025-06-29