1 WORLD BANK APPOINTS NEW COUNTRY DIRECTOR FOR PAKISTAN WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2025/07/01      2 MONGOLIAN NATIONAL APPOINTED AS UN RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      3 MONGOLIA AND EURASIAN ECONOMIC UNION SIGN INTERIM FREE TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      4 PRESIDENT U.KHURELSUKH CONGRATULATES MONGOLIAN WOMEN’S 3X3 BASKETBALL TEAM ON HISTORIC WORLD CUP ACHIEVEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/01      5 THE HU BRING EPIC MONGOLIAN METAL TO HELLFEST 2025 WWW.METALTALK.NET  PUBLISHED:2025/07/01      6 KHAAN QUEST 2025: AN ARMY RESERVE ENGINEER’S JOURNEY IN MONGOLIA WWW.USAR.ARMY.MIL PUBLISHED:2025/07/01      7 THE INFLUENCE OF NATURAL FACTORS ON THE SPATIAL DISTRIBUTION OF AUFEIS IN ULAANBAATAR, MONGOLIA WWW.FRONTIERSIN.ORG  PUBLISHED:2025/07/01      8 TMK DRILLS FINAL MONGOLIAN PILOT HOLE AMID DEVELOPMENT PARTNERSHIP TALKS WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2025/06/30      9 PM PLANS TO CUT BUDGET BY 2 TRILLION MNT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/30      10 THE MONGOLZ ANNOUNCE ACADEMY ROSTER / MONGOLIAN PASSION FOR COUNTER-STRIKE / WHY ARE MORE TEAMS INVESTING MORE IN ACADEMY ROSTERS? WWW.ESPORTS-NEWS.CO.UK  PUBLISHED:2025/06/30      ДЭЛХИЙН БАНКНЫ ПАКИСТАН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ ХҮН ТОМИЛОГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ГАДААД ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙГ ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Х.НЯМБААТАР ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН 500 САЯ ДОЛЛАРЫН БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛЖ, 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ НЭГ ТҮВШИН АХИУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     MMC-ИЙН ХУВЬЦАА СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 36 ОРЧИМ ХУВИАР УНАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ХУУЛЬ ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛД ВИЗГҮЙ ИРЭЭД ТӨЛБӨРТ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙСЭН БНСУ-ЫН 15 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Г.ЗАНДАНШАТАР: УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙГ ШАМШИГДУУЛЖ АВСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30     С.БАДРАЛ: ШИЙДВЭР ГАРГАГЧИД AI НЭРИЙН ДОРХ ШОУГАА ЗОГСООЖ, ХИЙМЭЛ ОЮУНЫ СТРАТЕГИЭ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30     THE MONGOLZ АКАДЕМИЙНХАА БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30    

Монголд визгүй ирээд төлбөрт үзлэг, оношилгоо хийсэн БНСУ-ын 15 иргэнийг албадан гаргалаа www.eguur.mn

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн.
Энэ нь зөвхөн жуулчлах, аялж амрах зориулалтаар олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл бөгөөд уг нөхцөлөөр визгүй зорчиж буй гадаадын иргэн нь хууль бусаар хөдөлмөр эрхлэх, эмчилгээ, оношилгоо, гоо сайхан, мэс ажилбар хийх зэргээр ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой.
Сүүлийн үед БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд төлбөртэй үзлэг, оношилгоо хийх, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зэргээр хууль тогтоомж зөрчиж, зөрчлийн тоо нэмэгдэж байна.
Тухайлбал энэ оны эхний таван сарын байдлаар БНСУ-ын 80 иргэн зөрчилд холбогдож, 15 иргэн албадан гаргагдсан байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог. Иймд Монгол Улсад аяллын зорилгоор зорчиж буй гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд аяллын визийг зорилгын дагуу ашиглах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг зөвлөж байна.
Хэрэв жуулчлалаас өөр зорилгоор Монгол Улсад зорчих бол зорилгодоо нийцсэн ангиллын визээр нэвтрэх, хөдөлмөр эрхлэх тохиолдолд хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол холбогдох эрүүл мэндийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатайг анхаарна уу гэж Гадаадын Иргэн Харьяатын Газраас мэдээлэв.
Д.ЦЭГЦ


Нийтэлсэн огноо2025-07-01