MMC-ийн хувьцаа сүүлийн нэг жилд 36 орчим хувиар уналаа www.eguur.mn
Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 36 хувиар буурсан талаар Bloomberg агентлагт мэдээлжээ.
Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг тус компанийн хувьд тогтмол өсөлттэй байж ирсэн. 2023 оноос хойш богино хугацаанд сайтар өсөж, 2024 оны гуравдугаар сард түүхэн дээд үнэдээ хүрч байв. Харин үүнээс хойш тогтмол байсан ч сүүлийн нэг жилд ийнхүү буурчээ.
График харвал бууралт өнгөрсөн жилийн есдүгээр сараас ажиглагдаж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 6.35 хонг конг доллар байгаа нь дээр дурдсан түүхэн дээд үнээс хоёр дахин бага үзүүлэлт.
Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Mongolian Mining Corporation 1 хувьд дүйцэх хувьцаагаа буцаан худалдаж авсан. Улмаар хувьцааны нь ханш 13 хувиар өсөөд байсан юм. Энэ хугацаанд тогтмол сэргэлт ажиглагдаж байгаа.
"Энержи ресурс", MCS-ийн толгой компани гэдэг утгаар ММС компани ихээхэн анхаарал татдаг. Ялангуяа Ухаа худгийн ордын асуудал сөхөгдсөнөөс хойш гадаад ертөнцөд ч багагүй сорилтуудтай тулсан. Гэхдээ компанийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар ч ил тод байр суурь илэрхийлээгүй нь ойлголтын зөрүүг улам гааруулж байв.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-07-01