1 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      2 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      3 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      4 GOVERNMENT TO FUND THERMAL POWER PLANT REPAIRS FROM RESERVE FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      5 MONGOLIA RISES 17 PLACES IN PRESS FREEDOM INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      6 MONGOLIA-CUBA PARLIAMENTARY GROUP CHAIR MEETS AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      7 CHINA ADVANCES INNER MONGOLIA AS A KEY HUB FOR NORTHERN OPENING UP WWW.ALWIHDAINFO.COM PUBLISHED:2026/05/01      8 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      9 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      10 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “БАДРАХ ЭНЕРЖИ”, “МОННИС ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИУД ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ОРОН ТООГ ДАХИАД Ч ЦӨӨЛНӨ. ҮР АШИГГҮЙ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     АРЦАТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛ 350 МЕТР АВТО ЗАМ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОУВС: Монголын эдийн засагт сэргэлтийн дараах эрсдэлүүд нэмэгдэж, бодлогын шинэчлэл шаардлагатай www.itoim.mn

Монгол Улсад зургаадугаар сарын 4-18-ны өдрүүдэд ажилласан Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийн баг IV зүйлийн зөвлөлдөх уулзалтын үр дүнгээ танилцууллаа. Тус мэдэгдэлд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд гүнзгий дүгнэлт хийж, цаашид авах ёстой бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон байна.
Сүүлийн хоёр жилд түүхэн дээд хэмжээнд хүрсэн нүүрсний экспорт, төрийн зарлагын өсөлтөөр эдийн засаг тэлсэн ч эдийн засгийн дотоод тэнцвэрт байдал алдагдаж, инфляц, зээлийн хэт өсөлт, төлбөрийн тэнцлийн алдагдал бий болсон гэж ОУВС дүгнэжээ. Төсвийн орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц өссөн ч төсвийн бодлого хэт тэлсэн нь дотоодын эрэлт, импорт, үнийн өсөлтийг өдөөсөн байна.
2025 оны эхээр түүхий эдийн үнэ буурч, нүүрсний экспортын орлого огцом буурснаар:
Төсвийн орлого тасарч, төсвийн алдагдал нэмэгдсэн,
Одоогийн дансны алдагдал тэлж, гадаад валютын нөөц буурсан,
Төгрөгийн ханш сулран, инфляц өндөр түвшинд хадгалагдаж байна.
ОУВС-гаас дараах бодлогын шинэчлэлийг яаралтай хийхийг зөвлөжээ.
Төсвийн бодлого: Зардлыг хязгаарлаж, тогтвортой байдлыг хангах шаардлагатай
Төсвийн дүрэм, дунд хугацааны хүрээний баримт бичигт нийцүүлэн бүтцийн тэнцлийг баримтлах нь чухал.
Төсвийн зардлыг хязгаарлахын зэрэгцээ хамгийн эмзэг бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн зардлыг хадгалах шаардлагатай.
Татварын шинэчлэлийг дахин нягтлахыг зөвлөж байна. Ялангуяа уул уурхайн бус татварын орлого буурах заалтууд нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтад зориулсан санхүүгийн орон зайг хязгаарлаж, төсвийн дүрмийг мөрдөхөд саад болж болзошгүй гэжээ.
Хөнгөлөлттэй татварын хөтөлбөрүүдийг цэгцлэх, татварын өр төлбөрийг бүрэн хураах, татвар, гаалийн захиргааг шинэчлэх нь илүү үр өгөөжтэй гэж дүгнэсэн.
Мөнгөний бодлого ба ханш: Инфляцын эсрэг хатуу байр суурь, ханшийн уян хатан байдал хэрэгтэй
Инфляцын түвшин өндөр хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг чангатгасан хэвээр хадгалах, шаардлагатай бол бодлогын хүүг дахин өсгөх боломжийг нээлттэй байлгах.
Монголбанк ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, зах зээлийн ханш бүрэлдүүлэх үйл явцыг дэмжих, валютын нөөцөө зах зээлийн таатай үед өсгөх, өөрийн оролцоог шат дараатайгаар бууруулах хэрэгтэй.
Хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөрөөс Монголбанк бүрэн гарах, мөн “Хуримтлалын санг” орон сууцны санхүүжилтэнд чиглүүлэх үүргээс чөлөөлөх хэрэгтэй гэжээ.
Монголбанк, Сангийн яам хамтран төв банкны дахин хөрөнгөжүүлэлтийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх ёстой.
undefined
Санхүүгийн систем: Хэт хурдан өсөлтөөс үүдэх эрсдэлийг хянах хэрэгтэй
Банк болон ББСБ-уудын өр/орлогын харьцааны (DSTI) хязгаарлалт, капиталын нөөц, төлбөрийн чадварын шалгуур зэрэг макро зохистой хэрэгслийг өргөтгөх шаардлагатай.
Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо руу шилжих нь сайшаалтай.
Банкны болон ББСБ-уудын хамааралтай этгээд, хувь эзэмшлийн бүтцийг оновчтой зохицуулах, мөн санхүүгийн хямралын үед авах арга хэмжээг нарийвчлан тодорхойлох нь чухал байна.
ЖДҮ-үүдэд зээлийн хүртээмжийг сайжруулахын тулд зээлийн мэдээлэл, дампуурлын хуульд шинэчлэл хийх шаардлагатай гэжээ.
Засаглал ба бизнесийн орчин: Ил тод байдал, хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай
Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн итгэлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх.
Татварын шударга байдал, газрын ашиглалт, лицензийн үйл явц, шүүхийн ил тод байдлыг сайжруулах.
Авлигын эрсдэлийг бууруулж, ТӨК-уудын засаглалыг сайжруулах, Шүгэл үлээгчийг хамгаалах хууль, ТӨК-ийн тухай хуулийн шинэчлэл нэн шаардлагатай.
Уур амьсгалын өөрчлөлт: Ногоон шилжилтэд бодлого, санхүүжилт дутагдаж байна
Хүйтэн өвөл, үер зэрэг байгалийн эрсдэлийг даван туулах дасан зохицох бодлого бүрэн хэрэгжээгүй байна.
Монголын нүүрстөрөгчийн хаягдлын өндөр түвшин, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгтэй.
Хятадын нүүрсний хэрэглээ буурахтай холбогдуулан эдийн засгийн олон тулгуурт бүтэц рүү шилжих зайлшгүй шаардлагатай.
Салбар хоорондын уялдаа бүхий уур амьсгалын тухай хууль байхгүй, мөн төсөвт энэ төрлийн бодлого бүрэн уялдаагүй байна.
Ногоон шилжилт амжилттай явагдахын тулд төр, хувийн хэвшлийн санхүүжилт, төсвийн орон зай шаардлагатай.
ОУВС Монголын эдийн засгийн сэргэлтийн дараах тэнцвэргүй байдал, нүүрсний үнийн уналтаас үүдсэн эрсдэлийг онцолж, төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг шинэчлэн тогтвортой байдал, уян хатан байдлыг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Засгийн газар болон Монголбанк шинэчлэлээ хурдтай, зоримог хэрэгжүүлж чадвал Монгол Улс эдийн засгийн сорилтуудыг амжилттай даван туулах боломжтой гэж дүгнэжээ.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-07