Хуучны автомашины үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ www.eagle.mn
Эх орныхоо хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан дахин давтагдашгүй загвар хийцтэй автомашиныг олон түмэнд үзүүлж байна.
Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Сүхбаатарын талбайд ховор хуучны автомашины үзэсгэлэнг дэлгэлээ. Зам тээвэр, аж үйлдвэр, газар тариалангийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд ашиглаж байсан хуучны автомашин, техник хэрэгслийг олонд үзүүлж, баярын арга хэмжээг эхлүүллээ.
Эх орныхоо хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан дахин давтагдашгүй загвар хийцтэй автомашиныг олон түмэнд үзүүлж байна. Мөн нийтийн тээвэрт явж байсан автобусыг бэлджээ. Түүх өгүүлсэн энэ үзэсгэлэн автотээврийн салбарын 100 жилийн түүхийн нэгэн онцгой гэрч болон үлдлээ.
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхим болно. Мөн баярын арга хэмжээний наадам маргааш Хүй долоо худагт хүчит бөхийн барилдаан, сурын харваа, наадмын хаалтын шоу тоглолтоор үргэлжилнэ.
Нийтэлсэн огноо2025-07-18