Монгол Улсын шигшээ баг маргааш Казахстаны сагсчидтай тоглоно www.eagle.mn
Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн “Asia Cup” тэмцээний тоглолтууд БНХАУ-д үргэлжлэн явагдаж байна.
“FIBA Women's Asia Cup 2025” тэмцээний “В” дивизонд багтсан Монголын баг Күүкийн арлуудын багийг хожиж, хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа. Манай шигшээ баг маргааш нөгөө хэсгээс гуравдугаар байраар шалгарсан Казахстаны багтай тоглохоор болсон байна.
“В” дивизоны “А” хэсгийг Тайвань гурван хожилтой тэргүүлсэн бол Энэтхэг /2 хожил/, Казахстаны багууд хоёр, гуравдугаар байраар шалгарлаа. Харин “В” хэсгийг Ираны шигшээ баг гурван хожилтой тэргүүлж, Монгол /2 хожил/, Тайландын багууд удаалав. Энэ хэсэгт багтсан Күүкийн арлуудын баг нэг ч хожил аваагүй юм.
“В” дивизоны хасагдах шатны тоглолт маргааш эхэлнэ. Монголын баг Казахстаны багтай тоглох бол Энэтхэг, Тайландын багууд оноолт таарчээ.
Манай эмэгтэй шигшээ баг Казахстаны багийг хожвол хагас шигшээд Тайваны багтай тоглох юм. “А” хэсгийг тэргүүлсэн Тайваны баг гурван хожил авсан бол Казахстан улсын баг нэг хожилтой хэсгийн тоглолтыг өндөрлүүлсэн.
Азийн цомын тэмцээний “В” дивизоны “А” хэсэгт багтсан Монголын баг Тайланд /81-74/, Күүкийн арлуудын /82-55/ багийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа.
Нийтэлсэн огноо2025-07-17