1 EMPEROR'S VISIT TO MONGOLIA REAWAKENS HISTORY, HEALS OLD WOUNDS WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/08/06      2 MONGOLIA TO STUDY CHINA’S PENSION REFORM EXPERIENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      3 CIVIL SERVANTS' PERFORMANCE EVALUATIONS TO BE MADE PUBLIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      4 ENTRÉE RESOURCES MINING OPERATIONS PAUSED AMID MONGOLIA LICENSE TRANSFER DELAY WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/08/06      5 GREENHOUSE COMPLEX PROJECT TO BE IMPLEMENTED IN SHUVUUN FABRIK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      6 PRIME MINISTER OF MONGOLIA RESOLVES TO ESTABLISH ECONOMIC DEVELOPMENT BOARD AS PERMANENT BODY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      7 DRILLING RESUMES AT OVAL COPPER-NICKEL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/08/06      8 FINANCING MODEL FOR AFFORDABLE HOUSING TO BE PRESENTED TO CABINET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      9 WORKING GROUP ESTABLISHED TO INTENSIFY IMPLEMENTATION OF LAW ON NATIONAL SOVEREIGN WEALTH FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      10 MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES PLAN TO RETURN CAPITAL TO SHAREHOLDERS WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/08/06      ДЦС-5 ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХААР 21 ОРНЫ 43 БАГ САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     Б.ЦЭНГЭЛ: ТӨК-ИУД ОХИН КОМПАНИУДТАЙГАА НИЙЛЭЭД 109 БАЙГААГ 87 БОЛГОЖ БУУРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БОГД ХААНЫ ОРДОН БОЛОН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦ 350 САЯ КИЛОВАТТ ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДАРХАН-УУЛ: ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 36.7 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН ӨСӨЛТИЙГ БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД АШИГЛАХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     МОНГОЛБАНК ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 7.0 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 2.6 ТОНН БОЛЖ ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06    

ДАРХАН-УУЛ: Төмөрлөгийн үйлдвэр оны эхний хагас жилд 36.7 тэрбумын ашигтай ажиллажээ www.montsame.mn

Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөллүүд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийг түшиглэн Ган боловсруулах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсэн.
Уулзалтаар ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын төслийн явц, тулгамдаж буй асуудал, үйлдвэр энэ онд хэрхэн ажилласан талаар ярилцаж саналыг солилцлоо.
Энэ хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
Тухайлбал тус үйлдвэр 2025 оны эхний хагас жилийн байдлаар 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын хувьд ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байгааг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гангийн цогцолбор төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Мөн үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд царцаад байсан орон сууцны төслийг ирэх намраас эхлүүлж буйг сайшаав.
Цаашид тус үйлдвэр нь Төмөртэй ордын баталгаажсан нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэр барьж, олон улсын стандартад нийцсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна гэв. Үйлдвэрийг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулах бөгөөд эхний үеийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Жилд 1.0 сая тонны хүчин чадалтай үйлдвэр баригдсанаар 1000-2000 ажлын байр бий болж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэх, улсын төсөвт жилд 117.3 мян.ам доллар төвлөрүүлэх, дотоодын ган бүтээгдэхүүний үнэ 30 хувиар буурах боломж бүрдэж Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэсэн урьдчилсан судалгааг гаргажээ.
Түүнчлэн тус үйлдвэр нь улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамжийн нийт 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс давуулан биелүүлж 51.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, бизнес төлөвлөгөөнд тусгасан гол үзүүлэлтүүдийг биелүүлэн ажиллажээ.



Нийтэлсэн огноо2025-08-06