1 TAX REFORM PROPOSAL BY DOMESTIC MANUFACTURERS TO BE REVIEWED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/15      2 MONGOLIA AND ADB DISCUSS EMERGENCY RESPONSE PROJECTS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      3 ASIAN BATTERY METALS SECURES STRATEGIC COPPER-GOLD PROJECT AND EXPANDS EXPLORATION FOOTPRINT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2025/08/15      4 MONGOLIA, RUSSIA AND CHINA COULD SOON HOLD TALKS ON POWER OF SIBERIA 2 GAS PIPELINE PROJECT WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/15      5 MINISTER OF DIGITAL DEVELOPMENT OF MONGOLIA AND US AMBASSADOR DISCUSS COOPERATION IN CYBERSECURITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      6 AVERAGE NEW HOUSE PRICES IN MONGOLIA'S CAPITAL UP 13.4 PCT IN JULY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/14      7 MONGOLIA’S TRADE SURPLUS NARROWS IN JULY WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/14      8 MONGOLIAN CASHMERE EXPORT DATA 2025: MONGOLIA EXPORTS OF CASHMERE WOOL WWW.TRADEIMEX.IN  PUBLISHED:2025/08/14      9 MONGOLIA'S JULY COAL EXPORTS REBOUND 7% MOM WWW.MYSTEEL.COM PUBLISHED:2025/08/14      10 BORDER GUARDS ACTIVELY PARTICIPATING IN CONSERVATION WWW.MONGOLIA.PANDA.ORG PUBLISHED:2025/08/14      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     АШИГЛАХАА БОЛЬСОН ЗҮТГҮҮРИЙГ ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТ СИСТЕМЭЭР ШИНЭЧЛЭН ТОНОГЛОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     ФРАНЦЫН ТАЛЫН ГАРГАСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭГ ОРОСУУД ӨӨРСДӨӨ ШИНЭЭР ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БАЙРНЫ ТООГ ЦӨӨЛЖ, ТАЛБАЙГ НЬ НЭМЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     УЗБЕКИСТАН РУУ ЭКПОРТЛОХ 100 МЯНГАН ХОНИНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ТЭЭВЭРЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ОЙРЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН 24 ЗУУХАНД ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14    

Монголын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал ба ойрын ирээдүйн төлөв www.itoim.mn

Хятад руу экспортолж буй коксжих нүүрсний үнэ тогтвортой байгаа боловч арилжааны идэвх сул байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын гол хилийн боомтуудад Монголын коксжих нүүрсний үнэ тогтвортой байлаа. Үүнд нүүрсний фьючерсийн үнийн өсөлт дэмжлэг үзүүлсэн бөгөөд арилжаа бага зэрэг сэргэсний дараа зарим худалдан авагя үнэ нэмэх санал гаргажээ. Хятадын кокс үйлдвэрлэгчид зургаа дахь удаагаа коксны үнийг нэмсэн нь мөн зах зээлийн нөхцөл байдлыг дэмжив.
Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн долоо хоног дараалан нөөцөө нөхөж байсан хэрэглэгчид өндөр үнэтэй нүүрснээс зайлсхийж эхэлсэн тул өнгөрсөн долоо хоногт бодит худалдан авалтын идэвх саарсан байна.
Түүнчлэн Хятадын эрх баригчид Монголын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэн орж ирэх ачааны машины жингийн зөвшөөрөгдөх хэлбэлзлийг чангатгасан нь бараа гаалийн бүрдүүлэлтийн хурдыг удаашруулж болзошгүй гэж зах зээлийн эх сурвалжууд мэдээллээ.
Өмнө нь зөвшөөрөгдөх жингийн хэлбэлзэл +1,000/-1,000 кг байсан бол одоо +800/-1,000 кг болж багасгасан байна. Шинэ хязгаараас хэтэрсэн ачааг бүхэлд нь буцаах аж. Mysteel-ийн мэдээлснээр наймдугаар сарын 11-нд Ганцмод боомтоор БНХАУ-ын гаалиар 809 нүүрс тээврийн машин нэвтэрсэн нь өмнөх өдрөөс 23.5 хувиар буурсан байна.
Дэлхийн эдийн засгийн байдал Монголын нүүрсний салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын удаан үргэлжилсэн уналтын дараа АНУ худалдааны түнш орнуудад гаалийн тариф ногдуулснаар дэлхийн эдийн засгийн төлөв бүр ч доройтож, түүхий эд экспортлогч орнуудад томоохон сорилт учрууллаа. Хятадын нүүрсний зах зээл дээр нийлүүлэлт, эрэлтийн тэнцвэр алдагдахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.
2025 оны эхний хагаст Хятадын нүүрсний импорт 23 сая тонноор буурч, Монголын нүүрсний экспорт 4.7 сая тонноор багасжээ. Экспортын хэмжээ буурснаас гадна Монголын нүүрсний тонн тутмын дундаж үнэ 44.3 хувиар унасан нь эдийн засагт хүчтэй цохилт өгсөн юм. Жишээлбэл, нийт экспорт 16 хувиар буурч, эдийн засгийн өсөлт 2.4 хувьд саарсан бол гол нүүрсний компаниуд болох “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг харгалзан 68.6 хувь болон 75.6 хувиар буурчээ.
Өнгөрсөн оны сүүлээс бууралттай байсан Монголын Уул уурхайн биржийн арилжаа дөрөв болон долдугаар сард өсөлт үзүүлэв. Дөрөвдүгээр сард МХБ-ээс хэрэгжүүлсэн зохицуулалтын шинэчлэл нүүрсний арилжааг огцом өсгөж, 1.3 сая тоннд хүргэсэн байна. Өмнө нь үнийг зөвхөн худалдагч тал тогтоодог байсан бол одоо дотоод, гадаад зах зээлийн үнийн индексийг хослуулсан тогтолцоонд шилжжээ. Мөн төлбөрийн нөхцөлийг уян хатан болгож, худалдагч талд хэт давуу байдал олгож байсан системийг өөрчилсөн байна. Гэсэн ч тав болон зургаадугаар сард зах зээлийн сөрөг хандлагаас шалтгаалан арилжаа саарсан байна.
Сүүлийн үед нүүрсний зах зээлийн хандлага сайжрахад Хятадын эдийн засгийн эхний хагас жилийн хүлээлтээс давсан өсөлт, АНУ-БНХАУ-ын тарифын хэлэлцээний эерэг дохио, Бээжингийн зарласан “anti-involution” бодлого зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Энэ нь нүүрсний зах зээлийн төлөвийн талаарх хүлээлтийг өөдрөг болгож, уул уурхайн биржийн арилжааг сүүлийн 14 сарын хамгийн өндөр түвшинд хүргэсэн юм. Мөн бирж дээрх ирээдүйн үнэ харьцангуй бага байгаа нь арилжааны идэвхийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.
Төрийн болон хувийн нүүрсний компаниудын арилжааны зөрүү өсжээ.
2025 оны долдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.8 сая тонн, “Тавантолгой” ХК 1 сая тонн нүүрс арилжиж, нийт нүүрсний арилжааны 99 хувийг бүрдүүлэв. Долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхний долоо хоног хүртэл “Тавантолгой” ХК зөвхөн хоёр арилжаагаар 2 сая тонн нүүрс борлуулсан байна. Харин Монголын хамгийн том хувийн нүүрсний компани болох “Энержи Ресурс” ХХК-ийн бирж дээрх арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 сая тонноор буурчээ. Уул уурхайн биржийн тухай хуулиар төрийн өмчит компаниуд урт хугацааны тогтвортой гэрээгээр хамаарагдаагүй бол нүүрсээ заавал биржээр худалдах ёстой. Харин “Энержи Ресурс” ХХК-ийн хувьд бирж дээрх одоогийн ирээдүйн үнэ ашиггүй түвшинд байгаа тул арилжаагаа эрс багасгасан байна.
Өмнөх жилүүдийг харахад улирлын шинж чанараас үүдэн намрын саруудад коксжих нүүрсний эрэлт ихсэх хандлагатай байдаг нь нүүрсний хэрэглээг дэмжих төлөвтэй байна. Түүнчлэн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй хэвээр байгаа нь түүхий эдийн эрэлтэд цаашид ч дарамт учруулж магадгүй байна.
Эх сурвалж: Sxcoal, Mysteel
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.

 



Нийтэлсэн огноо2025-08-14