Инфляци 8.1 хувьтай гарлаа www.news.mn
Улсын хэмжээнд инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч долдугаар сарын байдлаар 8.1 хувьтай гарлаа. Тухайлбал, барааны бүлгийн үнэ 5.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
Инфляци чангарахад импортын барааны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд хүнсний бус импортын бараа буюу хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, автомашины тээврийн импорт өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна.
Түүнчлэн өнгөрсөн сарын байдлаар төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсөв алдагдалтай гарахад нүүрсний экспорт буурсан нь голлон нөлөөлсөн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар буурчээ. Тухайлбал,
Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.7 их наяд төгрөг буюу 28.4 хувиар
Газрын тос олборлолт 93.2 тэрбум төгрөг буюу 13.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Нийтэлсэн огноо2025-08-19