1 GAZPROM, MONGOLIA SIGN ENERGY MOU, PAVING PATH FOR POWER OF SIBERIA-2 WWW.OILPRICE.COM PUBLISHED:2025/08/27      2 MONGOLIA, US DISCUSS COOPERATION IN INVESTMENT, MINING, TOURISM, SPACE EXPLORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      3 MONGOLIA TO INCREASE COAL SUPPLY TO CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      4 PM REAFFIRMS TRANSPARENCY IN BUDGET APPROVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      5 BUDGET 2026: SOCIAL INSURANCE AND WELFARE PENSIONS TO RISE BY 6% NEXT YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/27      6 GAZPROM SIGNS MEMORANDUM OF COOPERATION WITH MONGOLIAN GOVT ON OIL AND GAS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/27      7 WATER-RELATED ACCIDENTS KILL 70 IN MONGOLIA THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/27      8 FITCH AFFIRMS MONGOLIAN MINING AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/08/26      9 20-DAY ODD-EVEN LICENSE PLATE RESTRICTION TO BEGIN ON AUGUST 27 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/26      10 WHY CHINESE INNER MONGOLIA BAOTOU STEEL UNION'S 40% PROFIT SURGE SIGNALS A STRONG BUY OPPORTUNITY WWW.AINVEST.COM  PUBLISHED:2025/08/26      ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     “ГАЗПРОМ”-ТОЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     SXCOAL-ТАЙ ХАМТАРСНААР ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ АРБИТРЫН МАРГААНД ЗГ-ЫГ Н.МЯГМАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨЛӨӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙГ ТҮШИГЛЭН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЧИЛЖ ЗАССАНААР 15-20 ЖИЛЭЭР НАСЖИЛТ НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ХЯТАДЫН ИМПОРТЫН НҮҮРСНИЙ 48 ХУВИЙГ МОНГОЛ УЛС, 29 ХУВИЙГ ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     “ЦАЙРТ МИНЕРАЛ” КОМПАНИЙГ "ЭРДЭНЭТ"-ИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦУУЛАХААР УРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     С.БЯМБАЦОГТ: ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫН ЗАНГИЛААГ ТАЙЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26    

С.Бямбацогт: Засгийн газар Оюу толгойн асуудлын зангилааг тайлна www.itoim.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өчигдөр Оюу толгой асуудлаар Рио Тинто Монгол компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна. Тэрээр уулзалтын дараа Засгийн газар Оюу толгойн асуудалд онцгой анхаарч, өр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна.
Өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзахдаа Засгийн газрын энэ байр суурийг илэрхийллээ.
undefined
Оюу толгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар.
Тиймээс нэг нь хожиж нөгөө нь хохирох биш Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал харилцан ашигтай байж хамтдаа хожих  зарчмыг чухалчилж байна.
Өнөөгийн Засгийн газар стратегийн орд газруудаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх  өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлнэ.
Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсгүүд байгуулсан.
undefined
Тухайлбал:
-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ,
-Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.ЖАВХЛАН,
-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.МӨНХБААТАР нар ахлан ажиллаж байна.
Монголчууд Оюу толгойн ордоос ахиу ашиг, илүү өгөөж хүртэхэд Засгийн газар зүтгэж ажиллана гэжээ.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-08-26