1 GAZPROM, MONGOLIA SIGN ENERGY MOU, PAVING PATH FOR POWER OF SIBERIA-2 WWW.OILPRICE.COM PUBLISHED:2025/08/27      2 MONGOLIA, US DISCUSS COOPERATION IN INVESTMENT, MINING, TOURISM, SPACE EXPLORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      3 MONGOLIA TO INCREASE COAL SUPPLY TO CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      4 PM REAFFIRMS TRANSPARENCY IN BUDGET APPROVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      5 BUDGET 2026: SOCIAL INSURANCE AND WELFARE PENSIONS TO RISE BY 6% NEXT YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/27      6 GAZPROM SIGNS MEMORANDUM OF COOPERATION WITH MONGOLIAN GOVT ON OIL AND GAS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/27      7 WATER-RELATED ACCIDENTS KILL 70 IN MONGOLIA THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/27      8 FITCH AFFIRMS MONGOLIAN MINING AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/08/26      9 20-DAY ODD-EVEN LICENSE PLATE RESTRICTION TO BEGIN ON AUGUST 27 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/26      10 WHY CHINESE INNER MONGOLIA BAOTOU STEEL UNION'S 40% PROFIT SURGE SIGNALS A STRONG BUY OPPORTUNITY WWW.AINVEST.COM  PUBLISHED:2025/08/26      ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     “ГАЗПРОМ”-ТОЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     SXCOAL-ТАЙ ХАМТАРСНААР ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ АРБИТРЫН МАРГААНД ЗГ-ЫГ Н.МЯГМАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨЛӨӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙГ ТҮШИГЛЭН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЧИЛЖ ЗАССАНААР 15-20 ЖИЛЭЭР НАСЖИЛТ НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ХЯТАДЫН ИМПОРТЫН НҮҮРСНИЙ 48 ХУВИЙГ МОНГОЛ УЛС, 29 ХУВИЙГ ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     “ЦАЙРТ МИНЕРАЛ” КОМПАНИЙГ "ЭРДЭНЭТ"-ИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦУУЛАХААР УРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     С.БЯМБАЦОГТ: ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫН ЗАНГИЛААГ ТАЙЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26    

"Цемент шохой" ХК-ийг түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа www.montsame.mn

БНСУ-ын "Нүүрстөрөгч саармагжуулах аж үйлдвэрийн цогцолбор төлөвлөлтийн төв"-ийн захирал Хён Дон Хун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймагт зочиллоо.
Хён Дон Хун, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Төвийн бүсийн барилгын материалын гол төв болсон Хөтөлийн "Цемент шохой" ХК-тай хамтран ажиллах, тус үйлдвэрийг түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Сэлэнгэ аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулаан, цахилгааны асуудал нэн анхаарах шаардлагатай ажил болоод байгаа энэ үед дээрх төсөл хэрэгжсэнээр Сайхан суманд 30мВт-ийн ДЦС болон 10мВт-ийн Нарны цахилгаан станц баригдагдана.
Шинэ технологиор баригдах тус аж үйлдвэрийн төв нь илүүдэл дулаанаа нөөцлөх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр түлш үйлдвэрлэх, нүүрсний хэрэглээг бууруулах ач холбогдолтойгоос гадна Сайхан сум болон ойролцоох сумуудыг дулаан эрчим хүчээр хангах найдвартай эх үүсвэр болж чадах гээд олон давуу талтай юм.
Өнөөдөр өглөө БНСУ-ын төлөөлөгчид Хөтөлийн "Цемент шохой" ХК-д дроноор судалгаа явуулсан байна. Гэтэл тус үйлдвэрээс гарч байгаа хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хий нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учруулах хэмжээний байгаа нь сэтгэл эмзэглүүлж, гол анхаарлаа хандлуулах болсон байна гэдгийг онцлон ярьж байлаа.
Мөн дээрх төслийн бас нэгэн ач холбогдол нь тухайн үйлдвэрт ажилладаг ажиллагсдын болон орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх юм.
Сэлэнгэ аймгийн удирдлагууд Сайхан сумыг хөгжүүлэхдээ “Цемент шохой” ХК-ийг түшиглэн, нэмүү өртөг шингэсэн барилгын материал үйлдвэрлэлийн том төв болгож, Аж үйлдвэрийн хот болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.



Нийтэлсэн огноо2025-08-27