1 MONGOLIAN PM G.ZANDANSHATAR ARRIVED IN VLADIVOSTOK WWW.NEWS.MN PUBLISHED:2025/09/04      2 TOTAL ASSETS OF BANKING SECTOR RISE BY 15 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      3 ZANDANSHATAR GOMBOJAV: EURASIAN MARKET OPEN TO MONGOLIA’S AGRICULTURAL SECTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      4 DIGITIZED NOMADS: LESSONS WE CAN LEARN FROM MONGOLIA’S NOMADIC HERDERS IN THE AGE OF AI WWW.WEFORUM.ORG  PUBLISHED:2025/09/04      5 SPEAKER AMARBAYASGALAN TO VISIT KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      6 RUSSIA INKS SIBERIA–MONGOLIA MEGA-PIPELINE DEAL WITH CHINA, SIDELINING SEABORNE LNG WWW.SPLASH247.COM  PUBLISHED:2025/09/04      7 PRESIDENT OF CHINA HOLDS TALKS WITH PRESIDENT OF MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/04      8 MONGOLIA TO IMPLEMENT AFFORDABLE HOUSING PROGRAM WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      9 MONGOLIA TO FULLY MEET DOMESTIC FLOUR DEMAND WITH HARVESTED WHEAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      10 PM SUBMITS 2026 BUDGET AND OUTLINES REFORM PRIORITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      "ОЮУТОЛГОЙ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР АЖЛАА ӨГНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН X ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНТОЙ УТСААР ЯРИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ХУУРАМЧ ДУГААР ЗҮҮЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     Г.ЗАНДАНШАТАР "ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ"-Д ОРОЛЦОХООР ОРОСЫГ ЗОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ИПОТЕКООР ДАМЖУУЛЖ 9.9 ИХ НАЯДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ҮНЭН НЬ АЛЬ ВЭ: ЭЛЕКТРОН ТАМХИ ЦАХИЛГААН БАРААНЫ АНГИЛЛААР ОРЖ ИРДЭГ, ОНЦГОЙ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     СЭЛБЭ ХОТЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН СҮҮЛИЙН ТЕНДЕРТ ТАВАН КОМПАНИ ШАЛГАРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04    

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа  тэмдэглэж,  харилцан итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНСУ-д төрийн айлчлал хийх урилгатайг Ерөнхийлөгч И Жэ Мён нотоллоо.
Өдгөө хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу урагшлуулах, Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үр дүнтэй үргэлжлүүлэх, ховор металл, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Төрийн тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжихөд ард түмний найрамдал, нөхөрлөл гол тулгуур үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж,  иргэдийн солилцоог дэмжихээ илэрхийллээ.
Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ.
БНСУ-д амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд тус улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмэр оруулж буйд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийллээ.
Талууд олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, цаашид энэ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа   нотоллоо.



Нийтэлсэн огноо2025-09-04