1 MONGOLIA RECORDS USD 16.6 BILLION IN TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      2 GOVERNMENT REPORTS OPERATIONAL IMPROVEMENTS AT ERDENES TAVANTOLGOI UNDER SPECIAL REGIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      3 DIESEL LOCOMOTIVE CONVERTED TO HYBRID LOCOMOTIVE IN MONGOLIA WWW.RAILLYNEWS.COM  PUBLISHED:2025/09/11      4 MONGOLIA REVEALS ITS UNTAMED BEAUTY AND RICH CULTURE THROUGH THE EYES OF DUTCH TOURISTS ON AN UNFORGETTABLE ADVENTURE WWW.TRAVELANDTOURWORLD.COM  PUBLISHED:2025/09/11      5 ROBOTIC MILITARY DOG TRAINING FEATURED IN CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE EXERCISE WWW.NOVINITE.COM  PUBLISHED:2025/09/11      6 MONGOLIA DEPLOYS 15TH BATTALION’S SECOND CONTINGENT TO UN MISSION IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      7 THE MONGOLZ RANKINGS RISE TO SECOND WORLDWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/10      8 CHABOT MOBILITY JOINS MONGOLIA VOYAGER PROJECT TO EXPORT K-MOBILITY INFRASTRUCTURE WWW.BIZ.CHOSUN.COM  PUBLISHED:2025/09/10      9 "OYUT" COPPER DEPOSIT WITH 1.1 MILLION TONS OF PURE COPPER DISCOVERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/10      10 CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE COOPERATION 2025 JOINT EXERCISE KICKS OFF WWW.ENG.CHINAMIL.COM.CN  PUBLISHED:2025/09/10      ЗАСГИЙН ГАЗРЫН WWW.D-GOV.MN ЦАХИМ СИСТЕМ ӨНӨӨДРӨӨС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ТӨМӨРТЭЙН ОВООНЫ ЦАЙРЫН ОРДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АЛБАН ТУШААЛТНУУД ХУВИЙН КОМПАНИДАА ШИЛЖҮҮЛЭН АВСАН ҮЙЛДЛИЙН УЛМААС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЭХЭМЖЛЭХЭЭР БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ТӨСВИЙН АЛДАГДАЛТАЙ АЛБАН ТУШААЛТНЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД 2 ТЭРБУМААР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ИПОТЕКИЙН БАНК БАЙГУУЛАГДАХААС ӨМНӨ САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗАР РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     Р.ЧИНГИСИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧААР ТОМИЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 739 МЯНГАН ТОНН БОЛЖ, ӨМНӨХ САРААС ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРДЫН АСУУДЛААРХ СОНСГОЛД ХОВДООС 50 ХҮН ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “УЛААНБАДРАХ 300 МВТ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10    

Дүүжин замын тээвэр төсөлд 2 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна www.news.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Дүүжин замын тээвэр” төслийн хүрээнд барилга угсралтын ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахаар 2 тэрбум 80 сая төгрөгийн тендер зарлажээ. Энэ бол гүйцэтгэлийн ажил биш, харин зураг төслийн хэрэгжилт, техник, технологийн зөвлөмж, барилгын стандарт хангасан эсэхэд хяналт тавих үйлчилгээний зардал юм.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/769 дүгээр захирамжаар эрх шилжиж ирсэн “Яармаг Арцат–Өнөр хороолол” чиглэлийн дүүжин замын барилга угсралтын ажил нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20250103693 дугаартай тендерээр хэрэгжиж байгаа бөгөөд зөвлөх үйлчилгээний тендерт өчигдрийн /2025.09.10/ байдлаар “Максимал” ХХК болон Моннис Группын охин компани болох “Майнс Ап” ХХК оролцож, үнийн санал ирүүлжээ.
Дүүжин замын төслийн хүрээнд Яармаг орчмоос Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол чиглэлд нийт дөрвөн километр гаруй урттай, хоёр зогсоолтой, ерөнхийдөө 98 кабин бүхий тээврийн шугам байгуулагдаж, нэг кабин нь 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.
Төслийн эхний шугамын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 33 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол хоёр дахь чиглэл нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжлэхээр зураглагдаж байна. Замын хурд 21 км/цаг байх бөгөөд нийтдээ цагт 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Мөн аялах хугацаа дунджаар 11 минут байх бол тулгуур баганын өндөр 6.45-аас 42 метрийн хооронд хэлбэлзэх юм.



Нийтэлсэн огноо2025-09-11