1 GERMANY COMMITS EUR 43.1 MILLION TO SUPPORT MONGOLIA’S STRATEGIC REFORM AGENDA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      2 ADB TO SUPPORT MONGOLIA IN EXPANDING SOLAR POWER AND GRID STABILITY THROUGH LANDMARK SOLAR AND BATTERY STORAGE PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/03      3 MONGOLIA TOPS STANDARD CHESS RANKINGS AT 19TH ASIAN SCHOOLS CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      4 SEOUL'S INFLUENCER FAIR "SEOUL CON" WILL BE EXPORTED TO MONGOLIA WWW.MK.CO.KR PUBLISHED:2025/11/03      5 BRITISH BUSINESS CENTRE OPENS A DOOR IN ULAANBAATAR WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/11/03      6 PM ZANDANSHATAR REVIEWS CONSTRUCTION PROGRESS OF OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      7 MONGOLIAN GOVERNMENT AND RIO TINTO AGREE TO REDUCE LOAN INTEREST RATE FOR OYU TOLGOI PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      8 JADE GAS (ASX.JGH) APPOINTS INDUSTRY VETERAN CHRIS NEWPORT AS MANAGING DIRECTOR WWW.NEWSHUB.MEDIANET.COM.AU PUBLISHED:2025/11/03      9 102-KM DAM CANAL TO BE EXPANDED WITH FINANCING FROM WORLD BANK WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2025/11/03      10 MONGOLIA AND UK CONDUCT JOINT STUDY ON CYBERSECURITY RISKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/02      "24 ЦАГИЙН ДАРАА АЛБАН ЁСООР СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ ЭХЭЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТ РУУ БУЦААВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ШАТАХУУН НӨӨЦЛӨХ САВ НЭМЭГДҮҮЛЭХЭД ААН-ҮҮДЭД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     "PRIMETIMER" PHYSICAL: ASIA ШОУНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГИЙГ ОНЦОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     BRITISH BUSINESS CENTRE ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/11/03     ЭНЭ САРД ХОЁР УДАА БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР 102 КМ ДАЛАН СУВАГ ӨРГӨТГӨНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/02     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙН МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЭН “НАЙРАМДАЛ МЕДАЛЬ”-ААР ШАГНАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/02     ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 300 АЙЛ НОГООН ХАЛААЛТЫН СИСТЕМД ХОЛБОГДОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/02     102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВИЙГ ОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/02    

ҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийг мөрдөн байцаалт руу буцаав www.eguur.mn

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Прокуророос Т.Дүүрэнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. 
Улмаар шүүх бүрэлдэхүүн Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж хэргийг мөрдөн байцаалт руу буцааж шийдвэрлэлээ. Шүүхээс "хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд алдаа гарсан, өмгөөлөгч нарын саналд дурдагдсан зарим зүйлсийг хүлээн авч шийдвэрлэсэн" гэлээ.
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий банканд байршуулсан 1.000.000 (тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2,844,577,032.72 төгрөг) ам.долларын гэрээг цуцалж үлэмж хэмжээний хохирол учруулж, үүнээс 1 тэрбум 975 сая төгрөгийг хамтран гүйцэтгэгч Б.Н нарт шилжүүлэн биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 
О.ОНОН



Нийтэлсэн огноо2025-11-03