1 116 DEATHS REPORTED THIS YEAR WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/09      2 MONGOLIAN DELEGATION PARTICIPATES IN COP30 TO ADVANCE PARIS AGREEMENT GOALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/09      3 CHINA, RUSSIA, MONGOLIA SIGN TEA ROAD TOURISM PLAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/09      4 EMBASSY OF MONGOLIA CELEBRATES 50TH ANNIVERSARY OF ESTABLISHMENT OF DIPLOMATIC RELATIONS WITH KUWAIT WWW.TIMESKUWAIT.COM PUBLISHED:2025/11/09      5 CLEAN-UP, INFRASTRUCTURE PREPARATIONS FOR COP17 UNDERWAY AT NATIONAL GARDEN PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/07      6 BANK OF MONGOLIA PURCHASES 2,829 KG OF PRECIOUS METALS IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/07      7 SINGAPORE NOW HAS NON-STOP FLIGHTS TO MONGOLIA WWW.MAINLYMILES.COM PUBLISHED:2025/11/07      8 PETRO MATAD ANNOUNCES UPDATES ON GAZELLE AND HERON WELLS IN MONGOLIA WWW.OFFSHORE-TECHNOLOGY.COM PUBLISHED:2025/11/07      9 MONGOLIA SHINES AT WTM 2025 IN LONDON, UNVEILING ITS RICH CULTURE AND SUSTAINABLE TRAVEL TO A GLOBAL AUDIENCE WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2025/11/07      10 MONGOLIAN DOCTORS AND HEALTH STAFF ANNOUNCE STRIKE FROM NOVEMBER 13 WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2025/11/07      АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ТӨЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     2007 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ ОНД 5000 ӨРХИЙГ ДУЛААЛЖ, ХИЙН ХАЛААЛТЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ОРОН НУТАГТ ДАМЛАН ЗАРЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     МОНГОЛООР ДАМЖИХ УМАРД СОЛОНГОСЫН ДҮРВЭГЧДИЙН ХЯМРАЛ: СОЛОНГОСЫН ХУВААГДАЛ ДУНДАХ ИДЕАЛИЗМ БА ПРАГМАТИЗМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     "УХАА ХУДАГ"-ИЙН АСУУДЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ САНАЛ ХУРААЛТАД МАРГААН ГАРЧ, ХОЙШЛУУЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     АКУА ГАРДЕН: ӨЧИГДӨР ТОВЛОГДСОН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЖ, ЗАХИАЛСАН 640 АЙЛ БАЙРАА ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     ДУУЛИАНТ ХЭЛЦЭЛ: "РИО ТИНТО" ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙГАА ЧАЙНАЛКОД ӨГСНӨӨР АВСТРАЛИЙН ТӨСӨВТ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ҮҮСНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 211.2 САЯ ДОЛЛАРААР ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     ЦАГ АГААРЫН УЛМААС НИСЛЭГИЙН ЗАРИМ ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07    

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ www.itoim.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан 22-ын товчоонд ажиллаж, сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргыг орлогч А.Амартүвшин "Мэдээллийн дагуу шалган нэвтрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, хагас коксон түлшийг нууцаар тээвэрлэж буй зөрчлийг илрүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсээс түлш гаргахыг хориглосон журмыг зөрчиж байна. Тээвэрлэж явсан нүүрсний хэмжээг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах хүлээн авах цэгт хүргүүлнэ. Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн нүүрс хотын бүсээс орон нутаг руу дамлан гаргасан тохиолдлууд илэрсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн хэмжээнд “Hotula” аппликэйшнийг нэвтрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбон, түлшний хуваарилалт, сайн картын бүртгэлийг бодит цагийн горимоор хянах болсон. Улаанбаатар хотод 172 мянга гаруй айл нүүрс хэрэглэж байгаа ч бүртгэлтэй картын тоо 280 мянгаас давсан. Энэ нь илүү карт ашиглан нүүрс авч орон нутагт 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдах зөрчлийг бий болгож байна" гэлээ.
ТЦА-ны ахлагч Б.Ганболд "Экологийн цагдаагийн албанаас мэдэгдсэнээр сайжруулсан болон хагас кокс түлшийг хотын бүсээс гаргах зөрчил суудлын болон ачааны тээврийн хэрэгслүүдээр удаа дараа илэрч байна. Өнгөрсөн долоо хоногт 95 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь гэмт хэрэг бус, нийслэлийн нүүрсний хангамжийн бүртгэл, хяналтын тогтолцоог зөрчсөн захиргааны шинжтэй зөрчил учраас хуулийн дагуу торгох арга хэмжээг авч, ажиллаж байна" гэв.



Нийтэлсэн огноо2025-11-09