1 HOMEGROWN AI: MONGOLIA’S BLUEPRINT FOR DEVELOPING NATIONS WWW.E27.CO PUBLISHED:2025/11/13      2 GOVERNMENT MANDATES LOAN REPAYMENT BY ERDENES MONGOL SUBSIDIARIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      3 STANDARD FOR PASTEURIZED CAMEL MILK ADOPTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      4 PRIME MINISTER APPOINTS MP GANKHUYAG KHASSUURI AS DEPUTY PRIME MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      5 600 HECTARES REHABILITATED FROM MINING DAMAGE IN SELENGE AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      6 PARLIAMENT APPROVES 2026 BUDGET LAW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      7 TMK ENERGY ADVANCES MONGOLIAN CSG PROJECT WITH PROMISING RESOURCE ESTIMATES WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2025/11/13      8 MARS-V CAMP TO SIMULATE LIFE ON THE RED PLANET IN MONGOLIA BY 2029 WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2025/11/12      9 GOVERNMENT MOVES TO CURB MISUSE OF OFFICIAL SECRETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/12      10 PAGEANT FOR MISS AND MISTER UNIVERSE: WHY IS SERBIA SENDING A MONGOLIAN AND A GERMAN? WWW.VREME.COM PUBLISHED:2025/11/12      ГУРВАН ТАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ОЮУТОЛГОЙН АСУУДЛААРХ НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД 300 ГЭРЧ ДУУДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ ЭХНИЙ 10 САРД БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТЭЙ ГАРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ОН ГАРСНААС ХОЙШ 606 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛСАН НАЙМАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     МОНГОЛ УЛС 177 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ГОЛ ЗАМУУДЫН АЧААЛЛЫГ 30 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛАХ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМД ТҮР ЗАМ ТАВЬЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     ОЮУТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТЫН ТАЛААРХ СОНСГОЛ ИРЭХ САРД БОЛНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     НУУЦАД АВСАН "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ"-Н 20 САЯ ДОЛЛАРЫН ЗАРЦУУЛАЛТЫН БАРИМТЫГ ДЭЛГЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12    

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ www.montsame.mn

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг ирэх сарын 8-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хянан шалгах түр хороо 12 удаа хуралдаж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар товлосныг тус Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээллийнхээ эхэнд дурдав.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна. “Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх, "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцоллоо.
Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэр багтсан байгааг тэрбээр танилцуулав. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн үе үеийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтсаныг О.Батнайрамдал гишүүн мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-11-13