С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ www.eagle.mn
Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд УИХ-ын дарга нэр дэвшүүлэн парламентаар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 27-нд дуусаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчид "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлжээ. Тэрээр энэхүү саналаа намынхаа Удирдах зөвлөлд танилцуулсан байна.
Нийтэлсэн огноо2025-11-25





