1 SILK WAY STAR WINNER FROM MONGOLIA PLANS TO RELEASE A SONG IN KAZAKH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/24      2 WAR REFUGEE AONISHIKI BECOMES FIRST UKRAINIAN TO WIN SUMO TOURNAMENT WWW.JAPANTIMES.CO.JP  PUBLISHED:2025/11/24      3 MONGOLIA CELEBRATES NATIONAL PRIDE DAY HONORING CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/23      4 MONGOLIA LAUNCHES NEW SOUTH–SOUTH COOPERATION PROJECT TO STRENGTHEN SUSTAINABLE SOIL MANAGEMENT WWW.FAO.ORG PUBLISHED:2025/11/23      5 MONGOLIA, SOUTH KOREA ADVANCE BILATERAL AGENDA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/23      6 CHINA’S MONGOLIAN COAL IMPORTS UP 20% IN OCT, RUSSIAN IMPORTS SLIP 18% WWW.BRECORDER.COM  PUBLISHED:2025/11/21      7 S.KOREA-MONGOLIA JOINT COMMITTEE MEETING REAFFIRMS MINERAL COOPERATION WWW.KOREAPOST.COM PUBLISHED:2025/11/21      8 TEAM MONGOLIA FROM PHYSICAL ASIA: WHERE ARE THEY NOW? WWW.MOVIEDELIC.COM PUBLISHED:2025/11/21      9 N.UCHRAL: I’LL BE LENIENT WITH THE RIGHT, STRICT WITH THE WRONG WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/20      10 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DECLINE 16.1 PCT IN OCTOBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/20      ЦЕГ: ДАНСАА БУСДАД АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ӨНГӨРСӨН САРД 240 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ЛХАГВА ГАРИГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/23     БОЛОМЖИТ АЖИЛЛАХ ХҮЧ 2024 ОНЫХООС 6.1 МЯНГАН ХҮНЭЭР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/23     НЭГ АЖИЛЛАГЧИД НОГДОХ ДНБ 6.2 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/23     Н.УЧРАЛ: ХУУЛЬ ТОТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГААС ХУЛГАЙН СЭЖИГТНҮҮД БИШ ХУУЛЬ ТӨРЖ БАЙХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/21     ТЭРБУМ МОД САНГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     ОЙЖУУЛАЛТАД ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА ХУВИЙН ХЭВШЛИЙН САНГААР ТЭРБУМ МОД САНГ НЭРЛЭЛЭЭ WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     МОНГОЛД ГАДНЫ БАНК НЭЭХ НЬ ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨӨЖТЭЙ Ч ДОТООДЫН БАНК САНХҮҮГИЙН САЛБАРТ ЭРСДЭЛТЭЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     ӨНГӨРСӨН САРД 11 УЛСЫН 240 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20    

ЦЕГ: Дансаа бусдад ашиглуулахгүй байхыг зөвлөж байна www.gogo.mn

Иргэд өөрийн арилжааны банк дахь дансаа бусдад ашиглуулж, цахимаар залилах гэмт хэрэгт холбогдох тохиолдол бүртгэгдэж байна. 
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ сарын байдлаар нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14,694 нь залилах гэмт хэрэг байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн бүтцэд хамгийн өндөр хувь буюу 20.4 хувийг бүрдүүлж байна.
Сүүлийн үед цахимаар залилах гэмт хэрэгт иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах явдал зонхилжээ. Нийт 272 данс ашигласан тохиолдлоос 176 данс буюу 64.7 хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон барьж, 831 сая төгрөгөөс 603 сая төгрөгийг холбогдох банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хязгаарлаж ажиллав.
Мөн фэйсбүүк болон бусад цахим флатформ ашиглан “сугалаанд оролцуулна”, “группт нэмнэ”, “дугаараа явуул” гэх мэтээр иргэдийн гар утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтэрч, танил болон ойр дотнын хүмүүсээс нь мөнгө гуйх байдлаар үйлдэгдсэн 26 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний улмаас 53.7 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоон, 52.255.000 төгрөгийн дүнг хязгаарлаж ажилласан байна. 
Цахим орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд нийт 165 хуурамч линк хаягийг мэдээлж, үүнээс 138 линк устгагдсан. Мөн цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэн мэдээлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэн хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ анхааралтай байж, сайтар нягталж, судалсны үндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийн дансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Нийтэлсэн огноо2025-11-24