1 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      2 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      3 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      4 EXPORT MICRO-BUSINESSES TO RECEIVE 2.4 BILLION MNT IN LOANS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/22      5 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      6 MONGOLIA DEEPENS EUROPEAN TIES WITH GERMAN DIPLOMATIC SUMMIT WWW.THEOWP.ORG/ PUBLISHED:2026/10/22      7 MONGOLIA-GERMANY BUSINESS FORUM DRAWS OVER 270 PARTICIPANTS IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      8 MONGOLIA AND GERMANY SIGN DECLARATION TO STRENGTHEN STRATEGIC PARTNERSHIP WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/21      9 MONGOLIAN CAPITAL'S HOTLINE RECEIVES 5000 COMPLAINTS IN TWO MONTHS WWW.THESTAR.COM.MY/ PUBLISHED:2026/10/21      10 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН БҮЛГИЙН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гээд сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй" www.gogo.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59 хувь, Улаанбаатарын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаар хангаж байна. Гэсэн ч зөвхөн богино хугацаат өр төлбөр нь 78 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд танилцуулав. 
Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учир улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавилаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа. 
Г.Занданшатар "Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм.  
“ДЦС-4” өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүрдүүлжээ. Өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд  уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгав. 
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн шалгалтаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хэд хэдэн зөрчил илэрсэн юм.



Нийтэлсэн огноо2025-12-02