1 DRAFT TAX REFORM PACKAGE UP FOR PARLIAMENT SUBMISSION WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/26      2 MONGOLIA LAUNCHES WORLD'S FIRST 24/5 BLOCKCHAIN-BASED SECURITIES TRADING WWW.KIPOST.NET  PUBLISHED:2025/12/26      3 CONSTRUCTION OF OIL REFINERY AT 50 PERCENT COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      4 FLS DRIVING INNOVATION AND SUSTAINABILITY IN MONGOLIA'S MINING INDUSTRY WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  PUBLISHED:2025/12/26      5 MORE THAN 3,000 LAND PARCELS CLEARED IN ULAANBAATAR IN 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      6 LAND ALLOCATION REQUESTS TO BE PROCESSED STARTING DECEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      7 SCHOOL NO.49 BECOMES 100% SOLAR-POWERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/26      8 CONSTRUCTION OF WASTE-TO-ENERGY PLANT TO BEGIN IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/25      9 SECURITIES TRADING REACHES MNT 879.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      10 PROPOSAL, CONCLUSION ON DETERMINING THE STATE OWNERSHIP STAKES IN 'ACHIT IKHT', 'ERDENET MINING', AND 'ZES ERDENIIN KHUVI' LLCS TO BE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      Ж.ЧИНБҮРЭН: ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 12 ИРГЭН ХЯНАЛТАД ОРОХГҮЙ АЛДАГДСАН НЬ ҮНЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     БАТ-ӨЛЗИЙ, ХУЖИРТ СУМЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     "ОЮУТОЛГОЙ"-Н ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, ТҮР ХОРОО ТАТАН БУУГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМ ЦАХИЛГААНД БҮРЭН ХОЛБОГДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 16.3 КМ БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ДНБ-ИЙ 74 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХӨРӨНГӨТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     УЛААНБААТАР ХОТОД БЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ТОГТВОРЖСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     ИРЭХ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД “АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХЫГ ҮҮРЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     2026 ОНД ЮУНД ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ АШИГТАЙ БАЙХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25    

Ж.Чинбүрэн: ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтад орохгүй алдагдсан нь үнэн www.gogo.mn

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Бага ангийн хүүхдүүдийн хичээл завсардсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний ачаалал эрүүл мэндийн салбар болон хүүхдийн байгууллагууд дээр тодорхой хэмжээнд буурсан сайн мэдээ байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улаан бурхны халдвар нэмэгдэх хандлагатай боллоо.
Өмнө нь өдөрт нэгээс хоёр, зарим өдөр огт тохиолдол бүртгэгдэхгүй байсан бол сүүлийн гурван өдөр дараалан 7, 12, 9 тохиолдол илэрч байна. Улаан бурхны өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын хувьд анхаарлын төвд байгаа асуудал юм.
Өвлийн амралтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор манай иргэд дулаан орнууд руу зорчих нь нэмэгддэг. Та бүхэн санаж байгаа бол 2025 оны хоёрдугаар сард Вьетнам улсаас улаан бурхны халдвар зөөвөрлөгдөн орж ирж, Монгол Улсад дэгдэлт үүссэн. Үүнийг бид наадмын өмнө идэвхтэй вакцинжуулалт хийж тодорхой хэмжээнд дарж чадсан ч вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн дөнгөж 65 хувь нь хамрагдсан байна.
Улаан бурхны халдварын дэгдэлтийг бүрэн дарахын тулд 95 хувиас дээш вакцинжуулалтын хамралт шаардлагатай. Тиймээс халдвар дарагдахгүй байгаагийн гол шалтгаан нь вакцинжуулалтын хамрагдалт сул байгаатай холбоотой.
Иргэд гадаад улс руу хүүхдүүдээ дагуулан амралтад явахдаа улаан бурхан, татран, улаанууд, гахайн хавдрын вакцинуудаа бүрэн хийлгэсэн эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Мөн вакцины нас нь хараахан болоогүй 6–8 сартай хүүхдүүдэд зориулсан улаан бурхны нэмэлт вакцинжуулалтыг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийж байгааг анхаарахыг хүсэж байна.
Амралтаас буцаж ирэхдээ халдвар тээж ирэх, эсвэл тухайн оронд өвчлөх эрсдэл өндөр байгааг хэвлэл мэдээллээр дамжуулан онцгойлон анхааруулж байна.
Томуу, томуу төст өвчний эсрэг урьдчилан сэргийлэх ажлууд нэлээд сайн хийгдсэн. Вакцинжуулалт хийсний үр дүнд нэг ч хүүхэд коридорт хэвтээгүй. Өнөөдрийн байдлаар орны ашиглалт ердөө 80 хувьтай байгаа нь орны нөөц хангалттай байгааг харуулж байна. Амбулаториор үзүүлэх хүүхдийн тоо буурч байгаа ч эрчимт эмчилгээнд хэвтэж буй хүүхдийн тоо хараахан буураагүй тул тайвшрах болоогүй.
Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдүүддээ онцгой анхаарах шаардлагатай. Ахуйн осол гэмтлээс сэргийлэх, дулаан хувцаслуулах, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дархлааг нь дэмжих нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Хүн олноор цугласан газраар явахдаа хүүхдүүдэд маск зүүлгэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн томуу, томуу төст өвчин төдийгүй улаан бурхнаас сэргийлэх ач холбогдолтой.
Дархлалын олдмол хомсдолын хам шинж үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт асуудлыг оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, хяналтад оруулах нь маш чухал. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглэхгүй бол халдварыг бусдад тараах эрсдэлтэй.
Энэ үйл ажиллагаанд өвчтэй иргэдийн нууцлалыг дээд зэргээр хангаж ажиллаж байгааг онцлон хэлье. Хэрэв өөрийгөө хяналтаас гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн ХӨСҮТ-д заавал хандаж, хяналтад орж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Вирусээ дарангуйлж чадвал бусдад халдвар тараахгүй.
Монгол Улсад ДОХ, сүрьеэ болон бусад халдварт өвчний эсрэг тэмцэхэд ДЭМБ-ын харьяа байгууллагууд, олон улсын хандивлагчид, тэр дундаа Глобал сан чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Жил бүр ойролцоогоор 20 гаруй сая ам.долларын санхүүжилтийг эдгээр өвчинтэй тэмцэхэд олгодог. Энэхүү санхүүжилтийг зөв, үр дүнтэй зарцуулах, зарцуулсан хөрөнгө бодит үр дүнд хүрсэн байх нь маш чухал.
Үүнтэй холбоотойгоор үр дүнг шалгах ажлууд хийгдэж, Глобал сангийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан удирдлагуудтай уулзсан. Цаашид Глобал сангийн зохицуулагчийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах урилгыг өнөөдрөөс албан ёсоор түгээж байна.



Нийтэлсэн огноо2025-12-26