1 CONSTRUCTION OF WASTE-TO-ENERGY PLANT TO BEGIN IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/25      2 SECURITIES TRADING REACHES MNT 879.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      3 PROPOSAL, CONCLUSION ON DETERMINING THE STATE OWNERSHIP STAKES IN 'ACHIT IKHT', 'ERDENET MINING', AND 'ZES ERDENIIN KHUVI' LLCS TO BE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      4 'MONGOLIAN JINGLE BELLS' GOES VIRAL AS PEOPLE THINK IT'S THE 'BEST VERSION EVER' WWW.UNILAD.COM PUBLISHED:2025/12/25      5 POLICE CHARGE MONGOLIAN EMBASSY WORKER FOR DRUNK DRIVING RESULTING IN 3-VEHICLE CRASH WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM  PUBLISHED:2025/12/25      6 SECOND-STAGE EPC+F TENDER ANNOUNCED FOR ULAANBAATAR METRO PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      7 ULAANBAATAR GRAND SLAM TO OPEN OLYMPIC RANKING CYCLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      8 LEGAL REFORMS IN MONGOLIA’S EXTRACTIVE SECTOR WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/12/24      9 ICONIC SAMUEL BECKETT BRIDGE TO BE ILLUMINATED IN MONGOLIA’S NATIONAL FLAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/24      10 TUGRUG DEPOSITS RISE BY MNT 3.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/24      ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     ИРЭХ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД “АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХЫГ ҮҮРЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     2026 ОНД ЮУНД ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ АШИГТАЙ БАЙХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИХ ХУУЛЬ, ТОГТООМЖУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     ДАТА: БҮРТГЭЛТЭЙ 281,000 ААН-ЭЭС 118,000 НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, 72,000 НЬ ТАТВАРЫН ӨРТЭЙГӨӨС 16,000 НЬ ДАНСАА ХААЛГАСАН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН АЖИЛТАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 3000 ГАРУЙ НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     “УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ”-ИЙН ТЕНДЕРИЙН ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     2026-2028 ОНД ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ 2026 ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24    

2026 онд юунд хөрөнгө оруулбал ашигтай байх вэ www.itoim.mn

2026 онд дэлхийн хөрөнгийн зах зээлд АНУ төвтэй өсөлтөөс олон улсын зах зээл рүү тэнцвэржих шилжилт үргэлжлэх төлөвтэй байна. Урт хугацаанд ам.доллар сулрах, харин иен зэрэг бусад валют чангарна гэсэн хүлээлт давамгайлж байгаа тул хөрөнгө оруулалтын чиглэлээ зөвхөн АНУ-д бус, илүү өргөн хүрээнд харах шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Инфляц олон оронд буурч, Төв банкууд мөнгөний хатуу бодлогоо аажмаар зөөлрүүлэх хандлагатай болжээ.
Дэлхийн эдийн засаг 2026 он руу дөхөх тусам хөрөнгө оруулагчид капиталаа өсгөх боломжтой салбар, активуудыг илүү нухацтай судалж эхэлдэг. Бүх л хөрөнгө оруулалт эрсдэлтэй. Харин макро эдийн засгийн чиг хандлагыг ойлгосноор илүү өгөөжтэй боломжуудыг тодорхойлох боломжтой. Иймээс 2026 онд ашигтай байх магадлалтай хэд хэдэн хөрөнгө оруулалтын чиглэлийг хүргэе.
Хувьцаа: Инновац ба бүтээмжээр дамжуулан өсөх боломж
Хувьцаа бүх цаг үед сайн хөрөнгө оруулалтад тооцогддог шигээ 2026 онд капиталаа өсгөх хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг хэвээр байна. Нийт зах зээлийн өсөлт өмнөх “хэт өсөлтийн” жилүүдтэй харьцуулахад бага байж болох ч зарим салбар илүү өсөлттэй байх магадлалтай. Технологи нь эдийн засгийн бүтээмжийн гол хөдөлгөгч хэвээр байна. Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, үүлэн технологи, хагас дамжуулагч үйлдвэрлэл нь аль хэдийн суурь дэд бүтэц болж, олон салбарт нэвтэрчээ. Эдгээр технологийг хөгжүүлж, ашиглах боломж олгодог компаниуд төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас үргэлжлэн ашиг хүртэх магадлалтай.
Эрүүл мэнд, биотехнологийн салбар ч мөн урт хугацааны боломж ихтэй. Хөгжингүй орнуудад хүн амын насжилт нэмэгдэж, хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж өргөжиж байгаа нь эм, оношилгоо, эмнэлгийн технологийн эрэлтийг тогтвортой өсгөж байна. Энэ салбар эдийн засгийн мөчлөгөөс бага хамааралтай тул хамгаалалтын шинжтэй, мөн өсөлтийн боломжтой хөрөнгө оруулалт гэж тооцогддог.
Үнэт металлууд: Үнээ хадгалах ба өсгөх хэрэгсэл
Алт, зэс зэрэг түүхий эдүүд стратегийн ач холбогдлоо хадгална. Ам.долларын сулрал, тарифын нөлөөгөөр инфляц дахин сэргэх магадлал нь түүхий эдийн үнийг дэмжинэ. Алт бол геополитик, санхүүгийн эрсдэл өндөр хэвээр байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн найдвартай хамгаалалтын хэрэгсэл юм. Алтыг ихэвчлэн үнэ хадгалах хэрэгсэл гэж үздэг ч бодит хүү буурах үед үнийн өсөлт үзүүлэх боломжтой.
Харин зэс нь богино хугацаанд савлагаатай байж болох ч эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн өсөлтийн гол түүхий эд тул урт хугацаанд чухал байр сууриа хадгална. Мөнгө болон бусад үнэт металлууд ч мөн боломж агуулж буй. Ялангуяа тэдгээр нь электроник, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг тул эдийн засгийн өсөлттэй уялдан ашиг өгч чадна.
undefined
Түүхий эд ба эрчим хүчний шилжилт
2026 оны хамгийн чухал хөрөнгө оруулалтын боломжуудын нэг нь эрчим хүчний шилжилттэй холбоотой түүхий эдүүд юм. Зэс, литий, никель, хөнгөн цагаан зэрэг металлууд нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан сүлжээний үндсэн түүхий э юм. Эдгээрийн эрэлт нь зөвхөн эдийн засгийн мөчлөгөөс бус, урт хугацааны бодлого, технологийн өөрчлөлтөөс шалтгаалж өсөж байна.
Улс орнууд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилт тавьж, компаниуд цэвэр технологид хөрөнгө оруулж байгаа нь эдгээр түүхий эдийн эрэлтийг тогтвортой байлгах магадлалтай.
Хөгжиж буй зах зээлүүд: Илүү өндөр өсөлтийн боломж
2026 онд хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хэвээр байх төлөвтэй байна. Залуу хүн ам, дундаж давхаргын тэлэлт, дижитал дэд бүтцийн хөгжилтэй орнууд, тухайлбал Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн зарим улсууд илүү хурдан өсөх боломжтой. Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулах нь өндөр өгөөжийн боломжтой ч улс төрийн тогтворгүй байдал, валютын савлагаа зэрэг эрсдэл дагуулдаг. Гэсэн ч урт хугацааны хөрөнгө оруулагчдад өсөлт ба төрөлжилтийн давуу тал олгодог.
Бодит актив ба дэд бүтэц
Дэд бүтэц, логистик үл хөдлөх хөрөнгө, эрчим хүчний байгууламж зэрэг бодит активууд 2026 онд сонирхол татахуйц байж магадгүй. Дата төвүүд, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, тээврийн дэд бүтэц нь тогтмол орлого бий болгож, урт хугацааны эдийн засаг, технологийн чиг хандлагаас ашиг хүртдэг. Ийм активууд нь инфляцаас хамгаалах, тогтвортой мөнгөн урсгал бий болгох давуу талтай тул төрөлжүүлсэн багцад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монголын хөрөнгө оруулагчдын хувьд дотоодын зах зээлийг орхигдуулах ёсгүй. Монголын Хөрөнгийн Бирж дээр ХААН Банк, Голомт Банк зэрэг өндөр ROE-тэй боловч дансны үнээсээ хямд үнэлэгдсэн чанартай хувьцаанууд байна. Мөн найдвартай ББСБ-уудын бонд нь тогтвортой орлого бүрдүүлэхэд тохиромжтой. 2026 онд хувьцаа, бондын 60:40 харьцаатай тэнцвэртэй багц нь эрсдэл, өгөөжийн зөв хослол болж чадна гэж мэргэжилтүүд үзэж байна.
2026 онд ашигтай хөрөнгө оруулалтын боломжууд нь түр зуурын таамаглалаас илүүтэй эдийн засгийн суурь өөрчлөлт, урт хугацааны чиг хандлагад тулгуурлах хандлагатай байна. Технологи, эрүүл мэндийн салбарын хувьцаа, үнэт металлууд, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдүүд, хөгжиж буй зах зээлүүд, бодит активууд бүгд капиталаа өсгөх боломжит замууд юм.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-12-25