1 BUILDING MONGOLIA'S NEW, OLD CAPITAL AT KHARKHORUM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/08      2 BACKED BY INDONESIAN TYCOON, THIS LISTED FIRM RUSHES TO ACQUIRE A MONGOLIAN MINE WWW.CNBCINDONESIA.COM PUBLISHED:2026/01/08      3 PREPARATORY WORK LAUNCHED TO BRING THE BORTEEG DEPOSIT INTO ECONOMIC CIRCULATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/08      4 TOURISM ORGANISATIONS TO RECEIVE “STAR” RATINGS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/08      5 CITIZENS TO GET 6 SERVICES AFTER SWITCH TO UNIFIED EMERGENCY NUMBER “112” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/08      6 MONGOLIA TO HOST GLOBAL WORLD HORSE DAY CELEBRATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/08      7 THIS SACRED SITE IS ONE OF THE WORLD’S OLDEST NATURE RESERVES WWW.NATIONALGEOGRAPHIC.COM PUBLISHED:2026/01/08      8 MONGOLIA’S TOURISM SURGE: 1 MILLION VISITORS TARGETED & $1.6 BILLION REVENUE IN 2026 – WHAT AIRLINES LIKE AIR CHINA & MARRIOTT ARE DOING TO CASH IN! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      9 NEW FLIGHTS FROM MONGOLIA TO SINGAPORE, VIETNAM, CHINA, AND EUROPE IN 2026: HOW THESE ROUTES ARE REVOLUTIONIZING TRAVEL! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      10 ‘ULAANBAATAR TRAM’ TO CONNECT ZUNJIN AND SUKHBAATAR SQUARE IN 29 MINUTES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      НИЙСЛЭЛИЙН 19 БАЙРШИЛД 11.7 КМ АВТО ЗАМЫН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     "БНХАУ-ЫН НЭГ КОМПАНИТАЙ ШАТАХУУНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “РИО ТИНТО-Д ХАТУУ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ 27.1 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ БАЙРШЛУУД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ П.ДЭЛГЭРНАРАН УДИРДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08     ЗЭС, ЭРХ МЭДЭЛ, ЭРСДЭЛ: ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ МОНГОЛ УЛС WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     КАНАДЫН AIR TRANSAT КОМПАНИ ТОРОНТО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     М БАНК СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АНХНЫ БОНДОО ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07    

Энэ онд нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх байршлууд www.gogo.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд газар чөлөөлөх 408 төсөл, арга хэмжээг баталж, нийт 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлуудад газар чөлөөлөлт үргэлжлэх юм.
Дэд төвүүдийн газар чөлөөлөлт:
СХД-ийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2164 нэгж талбарт газар чөлөөлнө.
СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт газар чөлөөлнө.
БЗД-ийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5910 нэгж талбарт газар чөлөөлнө.
Сэлбэ хот төсөлд 158 га талбайд нөлөөлөлд өртсөн нийт 2206 нэгж талбараас 2091 нэгж талбарыг 2024-2025 онд нөхөх олговортойгоор чөлөөлсөн.
СХД-ийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 12.6 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.
СХД-ийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 10.3 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.
ЧД-ийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт газар чөлөөлнө.
СБД-ийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 5.6 га талбайд 85 нэгж талбар чөлөөлөхөөс 65 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.
Авто замын ажил:
Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам
Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн шинэ зам Хөшигийн хөндийн хурдны замтай холбох авто зам
Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Геологийн төв лаборатори орчим, авто зам, нүхэн гарц
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын газар чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.
Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих,
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд Гал унтраах анги барих,
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөхөөр төлөвлөлөө.



Нийтэлсэн огноо2026-01-08