М банк Сингапурын хөрөнгийн биржид анхны бондоо гаргалаа www.gogo.mn
М банк анх удаа Сингапурын хөрөнгийн бирж (SGX)-ээр дамжуулан 100 сая ам.долларын бонд гаргаж, амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр зээлийн эх үүсвэр, төрөл нэмэгдэж, банкны үйл ажиллагааг тэлээд зогсохгүй жижиг, дунд бизнесүүд рүү чиглэсэн зээлийн багц гаргах (ногоон зээл болон бусад) олон боломж нээгдэж байна. Энэхүү бондын агентаар J.P. Morgan болон Seaport Global хамтран ажиллалаа.
М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Олон улсын зах зээлд бонд босгож, амжилттай татан төвлөрүүлсэн маань бидний хувьд томоохон амжилт байлаа. Энэ нь М банк олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, цаашдын өсөлтөө дэлхийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх чадвартай байгууллага болж чадсаныг илэрхийлж байна. Бидэнд үргэлж итгэл хүлээлгэдэг харилцагчдадаа болон хамтран ажиллагч байгууллагууддаа баярлалаа” гэж хэлэв.
Нийтэлсэн огноо2026-01-07





