1 US PAUSES IMMIGRANT VISA PROCESSING FOR 75 COUNTRIES, 13 IN ASIA-PACIFIC WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/15      2 MONGOLIA WELCOMES MORE THAN TWENTY ONE THOUSAND TOURISTS IN JANUARY 2026, HIGHLIGHTING ITS STRONG WINTER TOURISM GROWTH AND ESTABLISHING ITSELF AS A FOUR-SEASON DESTINATION WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/15      3 MONGOLIA, CHINA REAFFIRM COMMITMENT TO RAISE TRADE TURNOVER TO USD 20 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      4 MONGOLIA REPORTS POSITIVE FOREIGN TRADE BALANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      5 GOVERNMENT TO UPDATE NATIONAL E-SERVICES REGISTRY NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      6 ASTANA TO HOST 10TH KAZAKHSTAN - MONGOLIA INTERGOVERNMENTAL COMMISSION MEETING IN 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/01/15      7 9 MONGOLIAN PROVINCES EXPERIENCE HARSH WINTRY WEATHER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/15      8 INVESTOR PROTECTION CENTER LAUNCHED IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/14      9 4.5 HECTARES NEAR NOGOON NUUR TO BE CLEARED FOR NEW PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/14      10 JICA SIGNED THE SATREPS PROTOCOL IN THE CAPITAL OF MONGOLIA, ULAANBAATAR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/14      О.ЦОГТГЭРЭЛ: АН АНХАН, ДУНД ШАТНААСАА 100 ХУВЬ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА МОНГОЛ ЗЭРЭГ 75 УЛСЫН ИРГЭДЭД ЦАГААЧЛАЛЫН ВИЗ ОЛГОХЫГ ЗОГСООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 13.6 ХУВИАР ӨСӨЖ, ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     “ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙГ ИРЭХ 10-20 ЖИЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧМИЙГ ДААХ ШИЙДЭЛ ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     НИЙСЛЭЛИЙН ГУРВАН СУРГУУЛЬД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     "НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ"-ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/14     ИМПОРТООР 2025 ОНД 90151 СУУДЛЫН АВТОМАШИН ОРЖ ИРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/14     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 30 СУРГУУЛЬ, 14 ЦЭЦЭРЛЭГИЙГ ШИНЭЭР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/14    

Нийслэлийн гурван сургуульд олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолбор барьж байна www.itoim.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа. Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажиллаж байгаа юм.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг Чингэлтэй дүүргийн 23, 37, 39 дүгээр сургуулиудад барьж байна. Энэ хүрээнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай НЕБ-ын 23 дугаар сургуулийн спорт цогцолборын ажилтай танилцлаа. Хүүхдүүд усанд сэлж сурч, эрүүл чийрэг болж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь бидний хувьд чухал ажил. Усан бассейн цэвэрлэгч төхөөрөмжүүдээ ч авчирсан байна. Спорт заал нь сагсан бөмбөгийн хоёр том талбайтай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой юм байна. Спорт заалны шал нь хүүхдийг доргилт, гэмтэж бэртэхээс хамгаалсан сүүлийн үеийн стандартынх байна. ЕБС-иудад байгаа хамгийн том спорт цогцолбор удахгүй ашиглалтад орно. Ажлыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа барилгын компанийнханд талархал илэрхийлье. Ийм компаниудтай нийслэл хамтарч ажиллана. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ээр зарласан. Бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, компаниудаа дэмжинэ” гэдгийг хэллээ.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар Их дэлгүүрийн зүүн хойшоо байрлах павилионуудыг буулгаж, талбайг чөлөөлж, иргэдийг чөлөөтэй зорчих гудамж талбайг тохижуулсан талаар танилцууллаа.



Нийтэлсэн огноо2026-01-15