1 CAPITAL CITY AUTHORIZED TO ISSUE BONDS FOR CHP PLANT NO.5 PROJECT FINANCING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      2 GL EVENTS SELECTED AS GENERAL CONTRACTOR FOR COP17 TEMPORARY FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      3 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      4 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      5 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      6 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      7 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      8 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      9 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      10 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      7.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, АМ.ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11    

Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо www.itoim.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 75 улсын иргэдэд олгох цагаачлалын визийн боловсруулалтыг хугацаагүйгээр зогсоохоор болсноо мэдэгдлээ. Энэ явдал АНУ руу хууль ёсоор нэвтрэх сувгуудыг хязгаарлах хамгийн өргөн хүрээтэй алхмуудын нэг болж байна.
Албаны хүмүүсийн үзэж буйгаар нэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэр нь нийгмийн халамжид ачаалал үүсгэх магадлалтай өргөдөл гаргагчдыг онилж байгаа бөгөөд үүнийг Засгийн газрын тэтгэмжид тулгуурлан амьдарч болзошгүй хүмүүс гэж тодорхойлжээ. Төрийн департамент нийгмийн сүлжээндээ “Америкийн татвар төлөгчдийн халамжийг өндөр түвшинд ашигладаг цагаачидтай 75 улсын иргэдийн цагаачлалын визийн боловсруулалтыг түр зогсооно” хэмээн мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд “АНУ-д шинээр ирэх цагаачид Америкийн ард түмний баялгийг сорохгүй гэдгийг баталгаажуулах хүртэл энэхүү шийдвэр үргэлжилнэ. Америкийн ард түмний өгөөмөр сэтгэл цаашид ашиглагдахгүй байхаар бид ажиллаж байна” гэж дурдсан байна.
Төрийн департаментын Ерөнхий дэд хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт:
“Эдгээр 75 улсаас ирэх цагаачлалын визийн боловсруулалтыг түр зогсоож, халамж болон нийтийн тэтгэмж авах зорилготой гадаадын иргэд АНУ-д нэвтрэхээс сэргийлэхийн тулд визийн журмыг дахин үнэлж шалгана” гэжээ.
Трампын засаг захиргааны цагаачлалын эсрэг бодлого дээд хэмжээндээ хүрч эрчимжиж байна. Төрийн департамент Трамп дахин засгийн эрхэнд гарснаас хойш 100 мянга гаруй визийг цуцалсан гэж мэдэгдсэн бол Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн сард 605 мянгаас дээш хүнийг албадан гаргасан, мөн 2.5 сая хүн өөрсдийн хүсэлтээр улсаас гарсан гэж мэдээлжээ.
Засаг захиргаа ялангуяа Миннесота мужид гарсан залилангийн хэргүүд болон холбооны мөрдөн шалгалтуудтай холбогдуулан Сомали гаралтай америкууд дээр онцгой анхаарал хандуулж байна. Өнгөрсөн сард болсон Засгийн газрын хуралдааны үеэр Трамп Миннесота мужаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн Илхан Омарыг “хог” хэмээн доромжилж, сомаличуудыг АНУ-д байлгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд “ирсэн газартаа буцах ёстой” гэж хэлжээ.
Цагаачлалын бодлогын мэргэжилтнүүд энэхүү алхам нь виз олгохоос татгалзсан хүмүүсээс давсан, илүү өргөн хүрээний сөрөг үр дагавартай гэж анхааруулжээ.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр уг шийдвэрт дараах улсууд багтжээ.
Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын арлууд, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни, Бразил, Мьянмар (Бирм), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Конго, Куба, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Зааны ясан эрэг, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Македон, Молдова, Монгол, Монтенегро, Марокко, Балба, Никарагуа, Нигери, Пакистан, Конго Бүгд Найрамдах Улс, Орос, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-01-15