1 PRESIDENT ISSUES DECREE ON DEVELOPING TRADITIONAL MONGOLIAN MEDICINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/17      2 IN 2025, MONGOLIA EXPORTED 83.9 MILLION TONS OF COAL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/17      3 AYAN HOTELS AND RESORTS ANNOUNCES THE OPENING OF AYAN ZALAAT HOTEL & SPA IN ULAANBAATAR, MONGOLIA WWW. PUBLISHED:2026/01/17      4 PM: ONLY AN ORDERLY STATE CAN DELIVER ECONOMIC GROWTH TO CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      5 JAPAN GRANT TO SUPPORT POWER GRID RELIABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      6 MONGOLIA TO DEEPEN COOPERATION WITH CHINA IN THE FIELD OF RESPONSIBLE MINERAL EXTRACTION WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/16      7 SPRING AIRLINES PLANS DIRECT SHANGHAI–ULAANBAATAR FLIGHTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      8 DRIVING FINANCIAL INCLUSION IN MONGOLIA: INVESTMENT IN INVESCORE WWW.TRIODOS-IM.COM PUBLISHED:2026/01/15      9 ‘ERDENES TAVANTOLGOI’ JSC SETS ALL-TIME DAILY RECORD FOR COAL EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      10 SOUTH KOREA JOINS CHINA, JAPAN, GERMANY, RUSSIA AND KAZAKHSTAN IN ACCELERATING MONGOLIA TOURISM BOOM WITH RECORD-BREAKING VISITOR SPEND, STRONG WINTER DEMAND AND RISING FOUR-SEASON TRAVEL APPEAL WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/15      “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ТҮШИГЛЭН ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     АТГ: Н.ТАВИНБЭХ ЗӨВЛӨХИЙНХӨӨ КОМПАНИД 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     С.НАРАНЦОГТЫН ЭХНИЙ НҮҮДЭЛ: ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ 5 ХУВИАР БУУРУУЛАХ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     АЛБАН БОЛОН ХУВИЙН ХЭРГЭЭР АМЬДРАХ ГАДААД ИРГЭДИЙН ТОО ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/17     ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ТОСНЫ КОРПОРАЦИТАЙ ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" БҮСЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     2025 ОНД МОНГОЛ УЛС НИЙТ 90.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ РЕКОРД ЭВДСЭН Ч ҮНЭ УНАСААР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     МОНГОЛ УЛС ХЯТАД УЛСТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ НОГООН УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     “ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ВИЗИЙН МЭДҮҮЛГЭЭ БӨГЛӨН, ТОВЛОСОН ЦАГТАА ЯРИЛЦЛАГАДАА ОРНО” WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     БНХАУ-ТАЙ ХАМТРАН ХИЛ ОРЧМЫН БҮСЭД ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15    

С.Наранцогтын эхний нүүдэл: Иргэдийн зээлийн хэмжээг 5 хувиар бууруулах www.eguur.mn

Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос хэрэглээний зээл олголтыг бууруулах буюу иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж шинэчлэн тогтоов. Үүнийг ажлаа хүлээн аваад нэг сар болоод буй Монгол банкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Нэг үгээр хэлбэл Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг анх удаа танилцуулсан нь энэ.
Өр орлогын харьцаа 50:50 байсан. Харин шинэчлэснээр 45 хувь болов. Энэ нь иргэд банк болон ББСБ-аас зээл авахдаа сард төлөх зээлийн нийлбэр тухайн сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэсэн үг.
ӨОХ 40:60 байсныг 50:50 болгох шийдвэр өнгөрөгч оны гуравдугаар сард гарч байсан. Шалтгаан нь инфляцын өсөлт байв. Харин энэ удаа 45:50 болгосныгоо "Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг гаргав" хэмээн тайлбарлав. Юутай ч С.Наранцогт Төв банкны ерөнхийлөгч болсноос хойших анхны нүүдлээ хийчихлээ.
Гэхдээ түүнд данагар бүтэцтэй буюу 700 гаруй ажилтантай банкаа цэгцлэх ажил бий. Үүнийг нь томилогдох үед нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд сануулсаар гаргасан. Харин хэрхэн цэгцлэх талаар асуувал "Монголбанкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажил явж байна. Цаашид зөв бүтээмжтэй ухаалаг зохион байгуулалтад оруулна. Энэ ажил хоёр үе шаттай явна. Удахгүй шийдвэрээ албажуулна" хэмээн бөөрөнхийлөөд өнгөрөв.
Мөн С.Наранцогтыг олон асуудал хүлээж байгаагийн нэг нь олон жил хуримтлагдсан зузаарч 7.5 их наядад хүрсэн Монгол банкны алдагдал бий. Ер иргэдийнхээ халаасанд бус бүтцээ төвшрүүлэх, банкаа төвхнүүлэх өрнүүн ажил түүнд бий



Нийтэлсэн огноо2026-01-17