1 CAPITAL CITY AUTHORIZED TO ISSUE BONDS FOR CHP PLANT NO.5 PROJECT FINANCING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      2 GL EVENTS SELECTED AS GENERAL CONTRACTOR FOR COP17 TEMPORARY FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      3 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      4 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      5 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      6 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      7 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      8 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      9 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      10 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      7.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, АМ.ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11    

"Сэлбэ 20 минутын хот" бүсэд сонгон шалгаруулалт зарлалаа www.news.mn

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр /2026.01.16/ зарлалаа. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна.
Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжинэ. Нийт 8575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт болох юм. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.
Сонгон шалгаруулалтыг нээх үеэр “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн нэг Сэлбэ хот төсөл нь хүн амыг орон сууцжуулах, төвлөрлийг сааруулах, тав тухтай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Төслийн ажлууд нийгмийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Улаанбаатар хотын хаана ч байхгүй ногоон бүстэй хот болж өргөжинө.  Одоо тус бүс орчимд гурван сургууль, хоёр цэцэрлэг байгаа, үүн дээр гурван сургууль, таван цэцэрлэг нэмж барихаар төлөвлөсөн.
Сэлбэ хотын газрыг 2024 онд эрчимтэй чөлөөлж, нийт 113 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжийн орон сууц 2027 оны тавдугаар сард ашиглалтад орно. Орон сууцны дундаж м.кв 61.72 байна. Нийт 8575 мянган өрх амьдрах боломжтой цогц хорооллыг барина.
Бидний санал болгож байгаа эхний 15 бүсэд 12 бүс нь олон нийтийн бүс, 3 бүс нь амины сууцаас бүрдэнэ. Олон нийтийн бүс 27.69 га талбай, амины сууцны бүс 15.17 га талбайг хамарна. Нийт газар чөлөөлөлт 94.7 хувьтай байна. Цахилгаан, дулаан, ус хангамжийн эх үүсвэрээ хамтад нь шийдээд явна.
Сэлбэ хотын бүтээн байгуулалттай түгжрэлийг бууруулах Тойрог замын төсөл мөн уялдаж явж байгааг дуулгахад таатай байна. Www.selbecity.mn вэб сайтын “Олон нийтийн бүс” цэсэд сонгон шалгаруулалтын талаар бүх мэдээллийг нээлттэй байршуулсан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Тиймээс барилгын салбарын бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчдаа дэмжихэд нээлттэй хамтарч ажиллана. Бид ажлын өдөр, амралтын өдөр гэхгүйгээр танд шаардлагатай цагт тохируулан мэдээллээ хуваалцан ажиллах болно” гэлээ.



Нийтэлсэн огноо2026-01-16