1 ABC SIGNS MOUS IN MALAYSIA, MONGOLIA AND TIMOR-LESTE WWW.ABC.NET.AU PUBLISHED:2026/02/02      2 EBRD BETS BIG ON CENTRAL ASIA, MONGOLIA WITH $2B PUSH WWW.CASPIANPOST.COM  PUBLISHED:2026/02/01      3 FOUR INVESTORS SHORTLISTED FOR ERDENET-BASED COPPER SMELTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      4 MONGOLIA CALLS FOR FASTER EXPANSION OF CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      5 MONGOLIA ADVANCES IASA PREPARATIONS FOR DIRECT FLIGHTS TO THE U.S. WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      6 CONSTRUCTION ADVANCES ON FOUR ROAD UNDERPASSES IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      7 INTEGRATED SURVEILLANCE SYSTEM OPERATES TO IMPROVE SAFETY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/01      8 MONGOLIA RECEIVES NATIONAL PRODUCTIVITY MASTER PLAN (2026–35) TO DRIVE PRODUCTIVITY-LED GROWTH, RESILIENCE, AND SHARED PROSPERITY WWW.GLOBALNEWSWIRE.COM PUBLISHED:2026/01/29      9 78 FOREIGN NATIONALS FROM 12 COUNTRIES DEPORTED FROM MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/29      10 JAPANESE MILITARY MAPS REVEAL FIRST LOOK AT THE HIDDEN GREAT MONGOLIAN ROAD WWW.INDIANDEFENCEREVIEW.COM PUBLISHED:2026/01/29      ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 2025 ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН 9 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     "МОНГОЛД БАГА ЧАДЛЫН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДЭЛ, ТООЦООЛЛЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ХЯТАДЫН ШИНЭ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БА МОНГОЛД НЭЭГДЭХ БОЛОМЖУУД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УХААЛАГ СИСТЕМИЙН ҮР ДҮНД ОРГИЛ АЧААЛЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА НЭГ ЦАГААР БАГАСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     Н.УЧРАЛ: ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА ХҮН БҮРТ ДАРАМТ БИШ БОЛОМЖ ОЛГОЖ, ТӨР НӨЛӨӨЛЛӨӨ БАГАСГАЖ ЧӨЛӨӨЛЬЕ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ВЬЕТНАМД МОНГОЛ ЯМААНЫ МАХААР ДӨРВӨН ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     МАНАЙ УЛС ДАХЬ ХАМГИЙН УРТ БУЮУ 12.6 КМ ДАМЖУУРГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     ББСБ-УУДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ДАВХАРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙГ ЯАРАЛТАЙ ЭХЛЭХ ШААРДЛАГАТАЙГ ДАХИН ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29    

Оюу толгой ХХК-ийн шинэ гүйцэтгэх захирал ажлаа хүлээн авлаа www.itoim.mn

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод буй С.Мөнхсүх 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор ажилдаа оржээ.
2025 оны арваннэгдүгээр сард Оюу толгой компанийн ТУЗ-ийн хурлаар С.Мөнхсүхийг гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд энэ нь анх удаа монгол хүн Оюу толгой компанийн удирдлагаар томилсон явдал болсон юм. Тэрээр томилогдоод удаагүй байхдаа УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Оюу толгой асуудлаарх нээлттэй сонсголд оролцож, зарим ээдрээтэй асуудлуудад байр сууриа илэрхийлсэн билээ. С.Мөнхсүх нь Оюу толгой компанийн үр өгөөж, нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллана гэдгээ манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан.
Мөн өчигдөр албан ёсны нийгмийн сүлжээндээ дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээр "Өнөөдрөөс (2026.02.01) Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна.
Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна. Oyu Tolgoi бол надад уурхайгаас илүү, Монголчуудын маань хөдөлмөр, зорилго, сэтгэл шингэсэн газар.
Сүүлийн жилүүдэд Rio Tinto группт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан минь өнөөдөр тэр бүхнийг эх нутагтаа, өөрийн багтаа буцааж авчрах боломж болж байна. Oюу толгойг өдөр бүр хөдөлгөж байдаг мянга мянган уурхайчин та бүхэн л энэ уурхайн жинхэнэ эрдэнэ!
Цаашид өөрийн сошиал хуудсаар дамжуулан та бүхний ур чадвар, амжилт, үнэ цэнтэй түүхийг илүү тод томруун гаргах болно. Миний зорилго бол та бүхнийг сонсож, дэмжиж, хамтдаа илүү хүчирхэг ирээдүйг бүтээх явдал.
Та бүхний итгэл, зүтгэл, хөдөлмөрт гүн талархал илэрхийлье" гэжээ.
Сүхбаатарын Мөнхсүх гэж хэн бэ
С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрээр 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байжээ. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдон ажилласан байна.
С.Мөнхсүх нь 2022 оноос "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс өмнө Австрали улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.
Тэрээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байжээ.
С.Мөнхсүх нь Бостоны Зүүн хойд Их сургуулийг санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-02-02