1 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      2 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      3 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      4 EXPORT MICRO-BUSINESSES TO RECEIVE 2.4 BILLION MNT IN LOANS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/22      5 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      6 MONGOLIA DEEPENS EUROPEAN TIES WITH GERMAN DIPLOMATIC SUMMIT WWW.THEOWP.ORG/ PUBLISHED:2026/10/22      7 MONGOLIA-GERMANY BUSINESS FORUM DRAWS OVER 270 PARTICIPANTS IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      8 MONGOLIA AND GERMANY SIGN DECLARATION TO STRENGTHEN STRATEGIC PARTNERSHIP WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/21      9 MONGOLIAN CAPITAL'S HOTLINE RECEIVES 5000 COMPLAINTS IN TWO MONTHS WWW.THESTAR.COM.MY/ PUBLISHED:2026/10/21      10 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН БҮЛГИЙН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ш.Алтантуяа агсны гэр бүл 4.7 сая ринггитийг Малайзад буцаан олгожээ www.news.mn

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд хандахаар болжээ. Тэрбээр "Малайзын дээд шүүхэд давж заалдахаар холбогдох баримтаа бүрдүүлээд явах гэж байна. Энэ намар, өвөл гээд тав дахь удаагаа Малайз руу явахаар боллоо" гэдгийг өөрийн сошиал хуудаснаа бичжээ.
Малайз улсын холбооны шүүх өнгөрсөн сард /2026.01.20/ тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.
Тэгвэл, "The Vibes" мэдээллийн сайт Ш.Алтантуяагийн гэр бүл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Малайзын засгийн газарт 4.7 сая рингитийг буцаан олгосон гэж нийтэлжээ.
Уг нийтлэлд дурдсанаар, Шах Аламын дээд шүүхийн түдгэлзүүлэх шийдвэрийн дагуу өмнө нь төлсөн, шүүхийн шийдвэрийн бүрэн дүн болон хуримтлагдсан бүх хүүг багтаасан мөнгөн дүнг засгийн газарт бүрэн шилжүүлсэн гэж Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгч Сангийт Каур Део мэдэгдсэн байна.
"Энэхүү дүнг хүлээн авсан мөчөөс эхлэн шүүхийн шийдвэрийг чанд мөрдөн, оролцогч талын дансанд хадгалсан. Ямар ч зорилгоор нэг ч цент ашиглаагүй" гэж өмгөөлөгч нь онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Абдул Разак Багиндагийн 1.38 сая рингитийн нөхөн төлбөрийг мөн адил буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн суутгалын дагуу шилжүүлэг хийгдсэн гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн үзэж буйгаар, хэрэг гарах үед цагдаа байсан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын үйлдлийн өмнөөс засгийн газар хариуцлага хүлээхгүй.
Гэхдээ Абдул Разак Багинда нь Ш. Алтантуяагийн үхэлд хууль зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуай Малайзыг зорьж, тус улсын дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явна гэж цахим хуудаснаа нийтэлсэн. Түүний өмгөөлөгч мөн "С. Алтантуяагийн аавын удаа дараа хэлснээр энэ хэрэг мөнгөний тухай биш, харин үнэн мөнийг тогтоох, хариуцлага тооцох, болсон явдлыг хүлээн зөвшөөрүүлэх тухай юм" гэж онцлон тэмдэглэжээ.



Нийтэлсэн огноо2026-02-06