Британи Улсын Элчин сайд British Business Centre-д зочиллоо www.mongolianbusinessdatabase.com
ИБУИНХУ-ын Элчин Сайд хатагтай Фиона Блайт өчигдөр (2026.02.12) Бритиш Бизнес Сентер-т зочлов.
British Business Centre (BBC) ХХК нь Монгол–Британий бизнесийн харилцааг холбох “гүүр” болж, Mongolian Business Database төслийн (ТББ) дээр суурилан B2B зөвлөгөө, үйлчилгээг санал болгодог. Бид олон улсын стандарт, өндөр чанартай Их Британийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх, танилцуулах үйл ажиллагааг дэмждэг. BBC Mongolia нь энэ хамтын зорилгоор Mongolian British Chamber of Commerce (www.mongolianbritishcc.org.uk)‑тэй хамтран ажилладаг билээ.
Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам энэ талаар "Элчин сайд Фиона Блайт British Business Centre -т зочиллоо. Монгол-Британийн бизнесийг холбох гүүр болсон чухал байгууллагийн үүсгэн байгуулагч И.Сэр-Одтой уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцсондоо баяртай байна.” гэж мэдээлжээ.
British Business Centre‑ийн баг Элчин Сайд хатагтай Фиона Блайт болон Элчин сайдын яамны DFIT хариуцсан ахлах А.Элбэгсайхан нарт Их Британийн бизнесийг дэмжих байнгын үйл ажиллагаатай showroom/оффис бүхий төвд зочилсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
BBC Mongolia‑аас Монголын зах зээлд танилцуулж анхлан нэвтрүүлэх Их Британийн бүтээгдэхүүн нь энэ төрлийн үйлдвэрлэлтээр тэргүүлэгчдийн нэг болох LifePlan компанийн өндөр чанартай ЭМНБ-ын стандарт шаардлагагыг хангаж бүртгэгдсэн дархлаа, тайван гүр нойрсолт, тархины үйл ажиллагаа, гоо сайхан (арьс,үс, хумс), хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих амин дэм, нэмэлт тэжээлүүд байх бөгөөд бүтээгдэхүүний борлуулалт холбогдох сувгуудаар ирэх сард эхэлнэ.
British Business Centre
Ulaanbaatar Mongolia (baruun 4 zam)
www.britishbusinesscentre.com
management@britishbusinesscentre.com
Tel: 976 77552002
Нийтэлсэн огноо2026-02-13





