Орон нутагт дизель түлшний үнэ 4500 төгрөгт хүрчээ www.news.mn
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дизель түлшний үнэ 2000 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан албаны эх сурвалжаас тодруулахад, Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу АИ-92 шатахууны хил үнэ 705 ам.доллароор тогтворжсон бөгөөд гадаад зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй тохиолдолд жижиглэнгийн үнэд шууд нөлөөлөхгүй гэж мэдээллээ.
Харин дизель түлшний үнэ 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр 300–400 төгрөгөөр нэмэгдэж, литр тутамд 3140–3490 төгрөг болсон байна. Үүнээс хойш дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд дахин 400–500 төгрөгөөр өсөж, Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ 3490–3990 төгрөг/литрт хүрээд байна.
Мөн АИ-95 автобензиний үнэ 3810 төгрөгөөс 4100 төгрөг/литр болж өссөн байна. Орон нутагт дизель түлшний үнэ харилцан адилгүй байгаа бөгөөд Увс аймаг-т 4500 төгрөг/литр, Дорнод аймаг-т 4200 төгрөг/литрийн үнэтэй байна.
Нийтэлсэн огноо2026-04-06





