АТГ-аас Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарыг шалгаж эхэлжээ www.news.mn
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хэрэг нээн шалгаж эхэлжээ.
"Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл овоолго ашигладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2026.02.13-нд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний дүү Э.Батбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр шалгуулахаар АТГ-д гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн.
Орхон аймгийн 24500 иргэн “Зэс эрдэнийн хувь” компанид хувьцаа эзэмшдэг. Тэдний төлөөлөл болох 7000 орчим иргэн нэгдэн, сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр, найз Б.Дэлгэржаргал нарыг их хэмжээний мөнгө шамшигдуулсан. Хууль бусаар олж авсан мөнгөө угааж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн улс төрийн санхүүжилтэд ашигласан байх магадлалтай талаар мэдээлж байсан юм.
Б.Шархүү
Нийтэлсэн огноо2026-02-27





