Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэхийг үүрэгдлээ www.eguur.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа парламентыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлан өргөн барьж буй.
Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага үүрүүлэх
Өргөсөн тангарагаасаа няцсан бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлж эгүүлэн татах
Шүүхийн шийдвэрээр ял шийтгэгдсэн бол
Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татах ёстойг уг хуульд тусгалаа.
Цаашид энэхүү хуулийн төслийг Засгийн газар нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,
"Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлж, төгөлдөржүүлэх гэсэн агуулгыг энэ хуулийн төсөл хадгалж буй юм" гэв.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-02-27





