ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонголоо www.eguur.mn
Өнөөдөр УИХ-д суудалтай Иргэний Зориг ногоон нам Онц их хурлаа хуралдуулж УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонголоо. Харин намын дарга Б.Батбаатарыг намаас хөөж даргаас нь түдгэлзүүлэх шаардлагыг ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхээр болсон билээ. Уг Онц их хурлыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар дүрэмд байхгүй хурал зохион байгуулсан хэмээн үзэж байгаа аж.
Уг хурлыг намын УЗ-ын гишүүд болон намын гишүүд зохион байгуулсан бөгөөд намын дарга сонгуулийн зардлыг үр ашиггүй зарцуулсан, зардлаа тайлагнаагүй гэх мэт хэдэн хэдэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-03-09





