1 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      2 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      3 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      4 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      5 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      6 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      7 OVER 5,000 HOUSEHOLDS AT RISK FROM SNOWMELT FLOODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 PRIME MINISTER RAISES DEMANDS ON OYU TOLGOI PROJECT IN MEETING WITH RIO TINTO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/10      9 DISCUSSION ON FORESTS, WATER AND RANGELANDS TO BE HELD AHEAD OF COP17 IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/10      10 RIO TINTO HELPED REMAKE THE MONGOLIAN ECONOMY. NOW, THE COUNTRY IS PUTTING ITS HAND OUT FOR MORE (OPINION) WWW.THENIGHTLY.COM.AU PUBLISHED:2026/03/10      ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХЭРГИЙН МӨРӨӨР: Д.АМАРБАЯСГАЛАН "ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ" ЗҮЙЛ АНГИА ХАСУУЛЖ, ЭЦА, АТГ-Т 4 ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     МОНГОЛЫН 91 ИРГЭНИЙГ ДАЙНЫ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС ТАТАН АВЧИРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХОЁРДУГААР САРД ГАДААДЫН 776 ИРГЭНД МОНГОЛД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ГАДААД ХУДАЛДААНЫ БАЛАНС ЭЕРЭГ ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ХЭРГИЙН МӨРӨӨР: Б.БААТАРЫГ ТЕГ, ЭЦА, АТГ-ААС 12 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ ДОЛООН ЗҮЙЛ АНГИАР ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ДАРААХ 13 БАЙРШИЛД 52 КМ АВТО ЗАМ ШИНЭЭР БАРИНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     Н.АЛТАНХУЯГИЙГ ГУРВАН УДАА ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     “ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН МОНГОЛД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ 60 ХУВИАС НЭМЭГДҮҮЛЭХ, 2026 ОНД БАГТААН НОГДОЛ АШИГ ОЛГОХ ШААРДЛАГА ТАВИЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Цаг агаарын төлөв: IV, V, VI сард олон жилийн дунджаас дулаан байна www.gogo.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ оны дөрвөөс зургаадугаар саруудын урьдчилсан төлөвийг гаргажээ. 

Агаарын дундаж температур: IV, V, VI сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, V сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба огцом дулааралтаас шалтгаалан хуурайшилт нэмэгдэж ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сар: Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тавдугаар сар: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорно хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зургаадугаар сар: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж:ЦУОШГ



Нийтэлсэн огноо2026-03-09