1 15,000 PIT LATRINES TO BE ELIMINATED UNDER “SELBE 20-MINUTE CITY” PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      2 CHINA’S FREE TRADE ZONE EXPANDS TO 23 WITH INNER MONGOLIA ADDITION WWW.CHINA-BRIEFING.COM PUBLISHED:2026/04/22      3 MONGOLIA TURNING DATA SILOS INTO COST-EFFICIENT GOVERNANCE TOOLS WWW.GOVINSIDER.ASIA PUBLISHED:2026/04/22      4 WASTE ANIMAL BONES PROCESSED INTO ORGANIC FERTILIZER, FEED, AND RAW MATERIAL FOR AVIATION DIESEL FUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      5 KAZAKHSTAN AND MONGOLIA AGREE TO BUILD DIRECT ROAD CONNECTING TWO COUNTRIES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      6 KAZAKHSTAN AND MONGOLIA SIGN 19 AGREEMENTS AT BUSINESS FORUM IN ASTANA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      7 MONGOLIA TO BUY $6.7 MILLION IN RAILCARS FROM KAZAKHSTAN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      8 KAZAKHSTAN AND MONGOLIA COAL COOPERATION: STRATEGIC CENTRAL ASIAN PARTNERSHIP WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/21      9 SPEAKER INSTRUCTS COUNCIL TO DRAFT CIVIL SERVICE LAW REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      10 OFFICIAL WEBSITE OF THE UN CONVENTION COP17 LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      ЗАСГИЙН ГАЗАР "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     КАЗАХСТАНТАЙ ГАЗРЫН ТОС, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     "ЧИНГИС ХААН БАНК”, “КАПИТАЛ БАНК”-ААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     РИО ТИНТО: ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДСЭН НЬ ТӨМРИЙН ХҮДРИЙН ТАСАЛДЛЫГ НӨХЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     С.АМАРСАЙХАН: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, ЗУРГААН ҮЕ ШАТЫГ НЭГ БОЛГОН БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗҮЙ БУС АВИРЛАЖ, ЦАГДААГ ҮЛ ТООСОН БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ТОРГОЖ, БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВЬСАХ ЗАРДЛЫН ШИНЭ ТОГТОЛЦООГ БАТЛУУЛЖ, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ДАХИН ЦАЛИН ЯРИХГҮЙ БАЙХ ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3568 ТӨГРӨГ БОЛЖ ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     "ТУУЛ УСАН САН” ТӨСӨЛ 50 САЯ ШОО МЕТР ХҮРТЭЛ УС ХУРИМТЛУУЛАН ҮЕРИЙН ҮЕИЙН ОРГИЛ УРСЦЫГ СААРУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 8 ЖИЛ БОЛГОЖ, ХҮҮ 5 ХУВЬ БАЙХААР БАТАЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ www.montsame.mn

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ.

Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн гишүүд Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, асуултад хариуллаа. Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө,

-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.

УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Мөн УИХ-ын гишүүн сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2026-04-08