Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд хил үнийг тогтворжуулжээ www.eguur.mn
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал болон түүнийг дагасан улс орнуудын газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагаас шалтгаалан манай улсад ч мөн энгийн АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ өссөн билээ.
Харин ойрын хугацаанд дахин үнэ өсөх тухай асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас тодруулахад Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 шатахууны хил үнэ 705 ам.долларт тогтворжсон тул одоогийн байдлаар жижиглэнгийн борлуултад үнийн өөрчлөлт орохгүй гэлээ.
Хэдийгээр ОХУ шатахууны экспортын хоригтоо манай улсыг хамруулахгүй гэсэн ч 7-р сарын 30-нээс хойш хоригийг дахин сунгах төлөв бий. Энэ үед манай улсыг хоригт хамруулах эсэх нь одоогоор албан ёсоор тодорхой болоогүй. Үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас зүгээс шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг гаргасан билээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-04-07





