1 JADE GAS HOLDINGS SECURES KEY APPROVAL FOR MONGOLIAN GAS PRODUCTION LICENCE WWW.SMALLCAPS.COM.AU PUBLISHED:2026/04/28      2 MARKET ENTERING SHORT-TERM STABLE GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      3 BEAR ATTACKS LIVESTOCK, DESTROYS BEEHIVE IN SELENGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      4 MONGOLIA HAS SUBMITTED A BID TO HOST THE 2038 ASIAN GAMES, COMPETING WITH SOUTH KOREA AND INDIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/28      5 WHAT CAN WE, MONGOLIANS, LEARN FROM THE COUNTRY THAT PRODUCES 40% OF THE WORLD'S URANIUM? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/28      6 EXPERTS HIGHLY EVALUATE ECONOMIC COOPERATION BETWEEN MONGOLIA, CHINA, AND RUSSIA AT THE TRANSBAIKAL FORUM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/28      7 MONGOLIA IS REDEFINING STEPPE DIPLOMACY WITH KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      8 15 BUILDINGS, FACILITIES RETURNED TO MUNICIPAL OWNERSHIP OVER THE PAST TWO YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      9 SENDLY NBFI JSC AWARDED BEST MONEY TRANSFER PROVIDER IN MONGOLIA 2026 BY GLOBAL BANKING & FINANCE REVIEW® WWW.GLOBALBANKINGANDFINANCE.COM PUBLISHED:2026/04/28      10 AVSZ RECEIVES ITS FIRST EXPORT ORDER: GONDOLA CARS TO GO TO MONGOLIA WWW.ROLLINGSTOCKWORLD.COM PUBLISHED:2026/04/28      ТАЗ: 2025 ОНД 13284 ХҮН ТӨРИЙН АЛБАНААС ГАРСАН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     Г.ЭНХТАЙВАН: БАНКУУД ГАДНААС УРТ ХУГАЦААТАЙ ЭХ ҮҮСВЭР ТАТВАЛ МОНГОЛБАНК ДЭМЖИНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ЭНЭ ОНД 34 БАЙРШИЛД 410 ГАРААШ БУУЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА ИРЭХ ОНЫ ЭХЭНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ЭКСПОРТЫН БООМТУУД ДЭЭРХ ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРЫГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     НОГООН НУУР ОРЧИМД ХИЙМЭЛ НУУР, НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТЕНДЕРИЙН ХАР ЖАГСААЛТЫГ ЗАРЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ӨДӨРТ 4 ТОНН БОРДОО БОЛОВСРУУЛДАГ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ЕАЭЗХ: ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ НЭЭГДСЭН Ч БЭЛТГЭЛ ДУТУУ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     МАН-ЫН БҮЛЭГ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно www.news.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм.

2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС гаргаж, А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Б блокийн ажил ирэх сард дуусах бол А блок 70 хувьтай байна. Цогцолбор барилгыг ирэх оны нэгдүгээр сард буюу МУИС үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор ашиглалтад оруулна.

МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй, оюуны томоохон хөрөнгө оруулалт болох бүтээн байгуулалтыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яамд, сургууль, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад захилаа.

6 давхар энэ барилгад нэг зэрэг 2,000 орчим хүн сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой.

Тухайлбал 150 орчим хүний суудалтай нэг, 120 орчим хүний суудалтай хоёр, 70 орчим хүний багтаамжтай лекцийн гурав, семинарын 38 танхимтай. Профессор багш нарын судалгааны өрөө, номын сан, автомашины зогсоолтой.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг энд байрлуулахаар төлөвлөжээ.

Б блокийн барилгын зургийг “Нарлаг хөхий” ХХК гаргаж, гүйцэтгэгчээр “Евро-Ази зам”, А блокийн барилгын зургийг “Бум-Асар” ХХК түншлэл, гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг” ХХК ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-04-28