Г.Энхтайван: Банкууд гаднаас урт хугацаатай эх үүсвэр татвал Монголбанк дэмжинэ www.gogo.mn
Өнөөдөр Монголбанканд болсон хэвлэлийн хуралд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван оролцов.
Тэрээр, банкуудын гаднаас татсан эх үүсвэр нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл энэ нөөцийг банкуудын заавал байлгах нөөцөд хамруулдаггүй байв. Өнөөдрийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бид банкуудын гадаад, урт хугацаатай эх үүсвэр татах ажлыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Учир нь төгрөгийн ханшид, төлбөрийн тэнцэлд ирэх дарамт гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өсөж болзошгүй байна.
Бид гадаад, отоод орчныг үнэлж, энэ шийдвэрийг гаргалаа. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхий даяар эдийн засаг тодорхойгүй байна. Өнөө өглөө брэнт тосны үнэ 110 ам.долларт хүрлээ.
Арилжааны банкуудын нийт эх үүсвэрийн 25 хувийг гаднын хөрөнгө бүрдүүлжээ. Ирэх жилүүдэд гадаад эх үүсвэрийг тогтворжуулах, үүнээс үүдэн системийн тогтвортой байдлыг хангах зорилготой.
Монголбанк арилжааны банкуудад 360 хоногоос дээш хоногтой гадаад эх үүсвэрийг төгрөг рүү хөрвүүлэхэд нь буюу своп хэлцэл хийхэд нь дэмжлэг үзүүлнэ гэв.
Нийтэлсэн огноо2026-04-28





