1 AMB. INA MARCIULIONYTE ON THE FUTURE OF EU-MONGOLIA TIES WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/05/06      2 POLICY SUPPORT TO BE PROVIDED FOR LOCALIZATION OF JAPANESE INVESTMENT COMPANIES IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/06      3 RANKS HIGH IN FINANCIAL SERVICE ACCESSIBILITY INDICATORS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/06      4 MNT 86 BILLION IN TOURISM LOANS APPROVED, PARLIAMENT HEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/06      5 SECONDARY MARKET LIQUIDITY REMAINS LIMITED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/06      6 PASTURE VEGETATION GROWTH IS POOR IN 40% OF TOTAL AREA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/06      7 4.8-MAGNITUDE EARTHQUAKE STRIKES ZAVKHAN SOUM, UVS PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/06      8 "BRITISH DAYS" FAIR | 21–23 MAY 2026 WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/05/05      9 OVER 50% OF FOREIGN NATIONALS RESIDE FOR EMPLOYMENT PURPOSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/05      10 MONGOLIA POISED TO LEAD DEVELOPMENT OF CAPITAL MARKETS IN CAREC–ASEAN REGION WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/05/05      МОНГОЛБАНК НИЙТ 4.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     С.АМАРСАЙХАН: ЭПШТЕЙНТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ МАНАЙ УЛСЫН ГАДААД НЭР ХҮНД, ДОТООД АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     ГАДААДАД МӨЛЖЛӨГТ ӨРТСӨН 94 ИРГЭНИЙ 54 НЬ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮД БАЙЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 7.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 2.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     АЗИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ БОЛОН ЦАХИМ СҮЛЖЭЭГ ХОЛБОХ 70$ ТЭРБУМЫН САНААЧИЛГА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     Б.НАЙДАЛАА: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ИРЭХ ӨВӨЛ 150 МВТ-ЫН ЧАДЛЫН ДУТАГДАЛ ҮҮСЭХ БОДИТ ЭРСДЭЛ ҮҮССЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     ССАЖЗЯ: 72 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ 28 ААН-Д ОЛГОСОН БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/06     "ИХ БРИТАНИЙН ӨДРҮҮД" ӨДӨРЛӨГ 2026. 05 САРЫН 21-23  НИЙТЭЛСЭН:2026/05/05     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/05     ₮49 МЯНГЫН НҮҮРСИЙГ ₮8 МЯНГААР БОРЛУУЛАХ ЭРХ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНЫГ ЯЛЛАХААР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Азийн цахилгаан эрчим хүчний болон цахим сүлжээг холбох 70$ тэрбумын санаачилга эхлүүллээ www.gogo.mn

Азийн Хөгжлийн Банк бүс нутаг даяар хэрэгжих дараах санаачилгуудыг эхлүүллээ.

Азийн Хөгжлийн Банк 2035 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт цахилгаан сүлжээг холбох, хил дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааг өргөжүүлэх, өргөн зурвасын интернэтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор эрчим хүчний болон цахим дэд бүтцийн шинэ санаачилгуудыг 70 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжихээр боллоо. 

“Эрчим хүчний болон цахим хүртээмж нь бүс нутгийн ирээдүйг тодорхойлно” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда хэлээд, “Энэхүү хоёр санаачилга нь Ази, Номхон далайн бүс нутаг өсөн дэвжих, өрсөлдөх, харилцан холбогдох тогтолцоог бий болгоно. Цахилгаан эрчим хүчний болон цахим сүлжээг хил дамнан холбосноор бид зардлыг бууруулж, боломжийг нэмэгдүүлэн, зуу зуун сая хүнд найдвартай цахилгаан болон цахим хэрэглээг хүргэх боломжтой” гэв. 

Пан-Азийн цахилгаан сүлжээний санаачилга нь үндэсний болон дэд бүсийн цахилгаан эрчим хүчний системийг холбосноор сэргээгдэх эрчим хүчийг хил дамжуулах боломж бүрдүүлэх бол Ази-Номхон далайн цахим хурдны зам нь цахим дэд бүтцийн ялгааг арилгаж, бүс нутгийг хиймэл оюун ухаанд суурилсан өсөлтөөс үр өгөөж хүртэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Пан-Азийн цахилгаан сүлжээний санаачилгын хүрээнд АХБ засгийн газар, эрчим хүчний компаниуд, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдтэй хамтран 2035 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд ашиглах боломжийг бий болгох хил дамнасан цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгоно.

Тус санаачилга нь дамжуулах шугам, дэд станц, эрчим хүч хуримтлуур болон цахилгаан сүлжээний цахимжилт зэргийг хамран дамжуулалт болон сүлжээг нэгтгэхэд анхаарна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний экспортын төслүүд, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний төвүүд болон үүсгүүр-хуримтлуурын хосолмол байгууламж зэрэг цахилгаан эрчим хүчний худалдаатай холбоотой цахилгааны үйлдвэрлэлийг дэмжинэ.

2035 он гэхэд АХБ ойролцоогоор 20 гигаватт сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан нэгтгэж, 22,000 хэлхээ-км дамжуулах сүлжээг холбож, 200 сая хүнд хүрэх эрчим хүчний хүртээмжийг сайжруулж, 840 мянган ажлын байр бий болгож, бүс нутгийн эрчим хүчний салбарын ялгарлыг 15 хувиар бууруулахыг зорьж байна.

АХБ нь 50 тэрбум ам.долларын санаачилгын ойролцоогоор талыг нь өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж, үлдсэн хэсгийг хамтын санхүүжилтээр, тэр дундаа хувийн хэвшлээс босгохоор төлөвлөж байна. Зохицуулалтыг уялдуулах, техникийн нийтлэг стандартыг нэвтрүүлэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах болон томоохон төслүүдийн бэлтгэл ажлыг дэмжих зорилгоор 10 хүртэлх сая ам.долларын техникийн туслалцааг үзүүлнэ.

Пан-Азийн цахилгаан сүлжээний санаачилга нь улсаас улс дамжсан эрчим хүчний холболтоос бүс нутгийн эрчим хүчний худалдаанд чиглэсэн хандлага руу шилжиж буйг харуулж байна.

Уг санаачилга нь Өмнөд Азийн Дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Бенгалын булангийн олон салбарын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилгын сүлжээний холболтын төлөвлөлт, Зүүн Өмнөд бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ASEAN)-ийн цахилгаан сүлжээ, мөн Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны эрчим хүчний стратеги 2030 зэрэг одоо хэрэгжиж буй дэд бүсийн хамтын ажиллагааны санаачилгууд дээр тулгуурлан хэрэгжих юм.  

Ази-Номхон далайн цахим хурдны зам нь цахим коридор, өгөгдлийн дэд бүтэц болон хиймэл оюун ухаанд бэлтгэгдсэн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн 20 тэрбум ам.долларын санхүүжилтийг 2035 он гэхэд бүрдүүлнэ.

Уг хөрөнгө оруулалт нь газар дээгүүрх болон далай доогуурх шилэн кабелын сүлжээ, хиймэл дагуулын холболт, бүс нутгийн өгөгдлийн төв зэрэг дэд бүтцэд төвлөрнө. АХБ мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага зэрэг бодлогын болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цахим болон хиймэл оюуны ур чадварт бэлтгэх хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулна.

Уг санаачилгын хүрээнд 2035 он гэхэд бүс нутаг даяар 200 сая хүнийг өргөн зурвасын интернэтэд анх удаа холбож, 450 сая хүнийг илүү хурдан, илүү найдвартай цахим холболтоор хангахыг зорьж байна. Мөн алслагдсан болон далайд гарцгүй бүсүүдэд холболтын өртгийг 40 хүртэл хувиар бууруулж, 4 сая ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.

АХБ энэхүү 20 тэрбум ам.долларын санаачилгын 15 тэрбум ам.долларыг өөрийн эх үүсвэрээс гаргаж, үлдсэн 5 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр, тэр дундаа хувийн хэвшлээс татахаар төлөвлөж байна.

Энэхүү санаачилгыг дэмжих зорилгоор Сөүл хотод Хиймэл оюуны инновац, хөгжлийн төв байгуулагдах юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 20 сая ам.долларын дэмжлэгээр байгуулагдах тус төв нь хиймэл оюун ухааныг хариуцлагатай, хүртээмжтэй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, 2035 он гэхэд 3 сая орчим хүнийг цахим болон хиймэл оюун ухаантай холбоотой ур чадваруудад сургах зорилготой.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм.

Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог. 



Нийтэлсэн огноо2026-05-06