1 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      2 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      3 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      4 DRAFT LAW ON AVIATION FUEL SUPPLY AGREEMENT WITH RUSSIA TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      5 MONGOLIA TO PRESENT AI-POWERED GREEN DATA CENTER PROJECT AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      6 MONGOLIA WELCOMES 222,642 TOURISTS IN FIRST FOUR MONTHS OF 2026, MARKING 17% INCREASE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/14      7 MONGOLIA’S BUDGET PROJECTIONS PRIORITISE RECURRENT SPENDING OVER STRATEGIC DEVELOPMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/05/14      8 FOREIGN FINANCING REMAINS SIGNIFICANT IN MONGOLIA’S BUDGET POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      9 THE STEPPE IS NOT A FORTRESS: WHAT MONGOLIA CAN LEARN FROM IRAN’S MOSAIC DEFENSE (OPINION) WWW.SMALLWARSJOURNAL.COM PUBLISHED:2026/05/14      10 MONGOLIA PLANS TO ADVANCE COOPERATION WITH FRANCE TO STRATEGIC PARTNERSHIP LEVEL WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/14      "РИО ТИНТО" МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛАА САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТАЛ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     COP 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “MTZ БОНД”-ЫГ ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТӨГРӨГИЙН ХАНШ 6.90 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСӨЛ ЗОГСОХГҮЙ, ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТЭД РИО ТИНТО КОМПАНИЙГ ШАЛГУУЛАХААР АВСТРАЛИ, АНГЛИЙН АТГ-Т ХАНДАХАА МЭДЭГДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Амарсайхан: Эпштейнтэй холбоотой мэдээлэл манай улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй тул ажлын хэсэг байгуулна www.itoim.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүд АНУ-ын иргэн бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргана гэдгээ хэлсэн юм. Жеффри Эпштейний хэргийн баримтад Монгол Улсын нэр бүхий улстөрчид дурдагдсан бөгөөд энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад шалгаагүй гэсэн хариуг өгсөн юм. Түүнчлэн Дубайн гэрээ байгуулахаас нэг жилийн өмнө манай нэр бүхий улстөрчид АНУ-д 23 сая төгрөгийн тасалбартай морин уралдааныг Жеффри Эпштейний зуучлалаар Дубайн гэрээтэй холбоотой хүмүүстэй үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлсэн.
Харин Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэ асуудлаар ажлын хэсэг байгуулна гэлээ. Тэрээр "Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө" гэлээ.

 



Нийтэлсэн огноо2026-05-06