1 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      2 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      3 MONGOLIA'S COAL SHIPMENTS TO CHINA SURGE 61% IN APRIL, OVERTAKING INDONESIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/05/24      4 RECORD PARTICIPATION MARKS ULAANBAATAR MARATHON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/24      5 T.DAVAADALAI INVESTIGATED OVER ALLEGED MISUSE OF BID FUNDS; MNT 30 MILLION FOR COSMETICS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/24      6 SEMI-COKE FUEL DRIVES UP TO 54% DROP IN ULAANBAATAR AIR POLLUTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/24      7 GOVERNMENT APPROVES BAIDRAG HYDROPOWER PLANT PROJECT UNDER PPP FRAMEWORK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/21      8 IN THE GOBI REGION, CONSTRUCTION HAS BEGUN ON MONGOLIA'S FIRST HIGH-CAPACITY ROAD WITH A THICKNESS OF 80 CM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/20      9 MONGOLIA LAUNCHES NATIONWIDE CAMPAIGN AGAINST ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/20      10 MONGOLIAN CLIMBERS REACH SUMMIT OF MOUNT EVEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/20      МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АН-ААС Н.УЧРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     11 ДЭХ УДААГИЙН "УЛААНБААТАР МАРАФОН"-Д 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ, ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     "ЗӨВШӨӨРӨЛТЭЙ СУГАЛАА" ХЭМЭЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН 17 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 3.8 МЯНГАН ГА-ГААР ӨСӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     С.БАЯРЦОГТ: НИЙСЛЭЛИЙН ӨНГӨРСӨН 2 ЖИЛИЙН ТӨСӨВ, МЕГА ТӨСЛҮҮДЭЭР УИХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/21     ЭТТ: НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧИД ШИЛЖИНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     АТГ: НИЙСЛЭЛЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 24 МЕГА ТӨСЛИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     Г.ДАМДИННЯМ: ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН ҮНЭЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДСАН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо www.news.mn

Монгол Улсын барилгын материалын салбарт импортыг орлох, байгальд ээлтэй шинэ үйлдвэрлэл бий болж, “ALPHA” брэндийн эко гипсэн хавтангийн үйлдвэр өчигдөр нээлтээ /2026.5.24/ хийлээ. "Нью Прогресс" группийн охин компани болох "Эко Драйволл" ХХК-ийн хэрэгжүүлсэн тус үйлдвэр нь байгалийн цэвэр гөлтгөнөөр гипсэн хавтан үйлдвэрлэж буй үндэсний анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой юм.

Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах уг үйлдвэр жилд 10 сая ам метр буюу 3.5 сая ширхэг гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын хэрэгцээний 65-80 хувийг хангах боломжтой аж.

Нээлтийн үеэр компанийн удирдлагууд “ALPHA” нь зөвхөн импорт орлох бүтээгдэхүүн бус, Монголын байгалийн баялгийг нэмүү өртөг шингээн боловсруулсан үндэсний шинэ брэнд болохыг онцолсон юм.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс гипсэн хавтангийн хэрэгцээгээ бүрэн импортоор хангаж ирсэн нь валютын урсгал гадагшлах, нийлүүлэлтийн хараат байдал үүсэхэд нөлөөлж байсныг салбарынхан хэлж байна.

Харин шинэ үйлдвэр ашиглалтад орсноор импортын хамаарлыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна 100 гаруй ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Төслийг 2024 онд эхлүүлж, 2025 оны аравдугаар сард туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлэн анхны борлуулалтаа хийжээ. Харин 2026 оны тавдугаар сарын 24-нөөс үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна. ALPHА үйлдвэрийн гол онцлог нь өөрийн уурхайн байгалийн цэвэр гөлтгөнө ашигладаг.

Дэлхийд өргөн хэрэглэгддэг зарим гипсэн хавтан синтетик гипсээр үйлдвэрлэгддэг бол тус үйлдвэр олон сая жилийн геологийн тогтоц бүхий байгалийн эрдсийг ашиглаж байна.

Компанийн зүгээс байгалийн гипс нь өндөр цэвэршилттэй, хүнд металлын агууламж багатай, хүний биед аюулгүй, экологийн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг онцоллоо.

Мөн үйлдвэр уурхайн цогц бодлогын хүрээнд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, тоосжилт бууруулах технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэрэг ногоон хөгжлийн шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлэх аж. Түүнчлэн “ALPHA” эко гипсэн хавтан нь энгийн, галд тэсвэртэй, ус чийгэнд тэсвэртэй төрлүүдээр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд цаашид экспортын зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-05-25