ЭТТ: Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашиг хууль ёсны өвлөгчид шилжинэ www.gogo.mn
Монгол улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК дахь иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх эрхийг нээж, өмчийн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрджээ.
Тодруулбал:
Иргэдийн өвлүүлэх эрх нээгдэж, нас барсан 132,203 иргэний хувьцаа, ногдол ашиг хууль ёсны өвлөгчид шилжинэ.
Компанийн нийт хувьцааны 0.9% буюу нийт 110.9 сая ширхэг хувьцаа өвлөгдөнө.
Нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашиг өвлөгдөхөөр байгаа бөгөөд нэг өвлөгчид дунджаар 552 мянган төгрөг ногдох аж.
Нийтэлсэн огноо2026-05-20





