Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ www.itoim.mn
Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болжээ.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт одоогоор 167 мянга гаруй өрхийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 15-20 хувь нь ус дулааны төлбөрөө тогтмол төлдөггүй аж. Тэгвэл ус, дулааны шинэчилсэн гэрээний дагуу төлбөрөө цаг тухайд төлөөгүй өрхийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болжээ.
Энэ тохиолдолд иргэн та төлбөрөө хугацаанд нь төлдөг бол зээл авах нөхцөл сайжрах бөгөөд мэдээллийн санд цэвэр түүхтэй байна. Харин төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд Монголбанкны жагсаалтад орж, цаашид бусад төрлийн үйлчилгээг авахад хүндрэлтэй болох юм.
Энэхүү зохицуулалтыг ирэх сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-27





