1 "'BRITISH DAYS 2026' WAS HELD." WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/05/26      2 ‘GOLDEN GEREGE’ AWARDED TO UK AMBASSADOR FIONA BLYTHE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/25      3 MONGOLIA AND EAEU SIGN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/25      4 RUSSIA LOSES TO MONGOLIA AND INDONESIA IN COAL EXPORTS TO CHINA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/25      5 RECORD 46,000 RUNNERS JOIN ULAANBAATAR MARATHON 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/05/25      6 MEITENG’S FULL-SIZE INTELLIGENT COAL DRY SEPARATION PLANT IN MONGOLIA WWW.IM-MINING.COM PUBLISHED:2026/05/25      7 MONGOLIA, JAPAN HOLD JOINT EXERCISE FOR ENGINEERING AND SAPPER FORCES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/25      8 FINTECH LANDSCAPE OF MONGOLIA IN 2026 WWW.THEFINTECHTIMES.COM PUBLISHED:2026/05/25      9 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      10 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      "ИХ БРИТАНИЙН ӨДӨРЛӨГ 2026" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/05/26     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРЭХ САРААС ӨВЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/26     ОЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ИРЭХ ЖИЛИЙН ХАЛААЛТЫН УЛИРАЛД ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ДАХИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХОТЫН ДАРГАД Б.ПҮРЭВДАГВА ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ДЭМЖИГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДӨРӨВДҮГЭЭР САРД 61 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     АТГ: 36 ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     Б.НАЙДАЛАА: ИРЭХ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ ЭРСДЭЛ БИЙ. ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 15-19 ХУВЬ НЭМЖ БАЙЖ АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх сараас өвлүүлж эхэлнэ www.news.mn

Засгийн газраас нас барсан иргэний эзэмшиж байсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон өмнөх онуудын ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн ар гэрийнхэн нь ногдол ашгийг өвлөн авах боломж бүрдэх юм. Уг зохицуулалт нь 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан иргэдэд хамаарах бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш төрөөд нас барсан иргэдийн хувьд үйлчлэхгүй аж. Өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгчид хувьцаа болон түүнд ногдох ашгийг авах эрхтэй байна.

Өвлөгчид эхлээд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж, тухайн хүний нэр дээр бүртгэлтэй хувьцааны мэдээллээ шалгах боломжтой. Мэдээлэл мессежээр ирэх аж. Дараа нь сум, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг шаардлагатай баримтыг гаргуулан авах шаардлагатай.

Хэрэв өөр өвлөгч байгаа бол төрөл садангийн лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас биечлэн авч бүрдүүлнэ. Эдгээр материалыг бүрдүүлсний дараа өв нээгдсэн газрын нотариатад хандаж “Өвлөх эрхийн гэрчилгээ” авах юм. Нотариат шаардлагатай мэдээллийг “Нотариатын цахим систем”-д байршуулж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү цахимаар илгээснээр хувьцаа болон ногдол ашгийг өвлөгчийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа эхэлнэ. Мөн өвлөгч нь үнэт цаасны данстай байх шаардлагатай бөгөөд дансны мэдээллээ E-Mongolia системээр шалгаж болно. Хэрэв дансгүй бол брокерын компанид цахимаар данс нээлгэх боломжтой аж. Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өвлөгчийн үнэт цаасны дансанд хувьцаа болон ногдол ашгийг бүртгэн баталгаажуулах бөгөөд иргэн хүсвэл брокерын компаниараа дамжуулан мөнгөө өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой юм.



Нийтэлсэн огноо2026-05-26