1 PRIME MINISTER LAUNCHES NATIONAL CHILD WELFARE CAMPAIGN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/02      2 GREEN CHARGING STATIONS TO BE ESTABLISHED AT 80 LOCATIONS IN MONGOLIAN CAPITAL THIS YEAR WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/06/02      3 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      5 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      6 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      7 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      8 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      9 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      10 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН ӨРГҮЙ БОЛСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ДҮНД САМНАСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ 330 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     Б.МАНДАХБИЛЭГ: ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ УЛАМЖЛАЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ГЕРМАНД 100 ГАРУЙ ОЮУТАН СУРГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     МОНГОЛ УЛС ЗЭСИЙН ГОЛ ТОГЛОГЧ БОЛОХ УУ, ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     1000 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрчээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

1998 онд байгуулагдсан “Ханбогд кашимер” ХХК 700 орчим ажилтантай. Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тн түүхий ноолуур худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулж, агуулахаа өргөтгөжээ.

Тухайлбал өнгөрсөн онд 6,480 ам дөрвөлжин метр талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулсан байна. Тус компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35 хувийг нарны цахилгаан үүсгүүрээр хангадаг болжээ.

Компанийн удирдлага “Цагаан алт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

 

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм. Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин нэмэгдэж 4,000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

 

Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно гэж ЕТГ-аас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2026-06-03