1 ETT JSC TO DEVELOP BORTEEG COAL DEPOSIT INDEPENDENTLY AFTER FOREIGN BIDS FALL SHORT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/07      2 250 YEARS OF US INDEPENDENCE CELEBRATED AT SUKHBAATAR SQUARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/07      3 EBRD AND EU SUPPORT YOUTH ENTREPRENEURSHIP IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2026/06/07      4 "ERDENES MONGOL" AND THE IMF DISCUSSED COOPERATION IN WEALTH FUND MANAGEMENT AND CORPORATE GOVERNANCE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/03      5 UNIFICATION MINISTER CHUNG DELIVERS SPECIAL SPEECH AT ULAANBAATAR DIALOGUE WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/06/03      6 CENTRAL ASIA AND MONGOLIA FORECAST STRONGEST GROWTH IN EBRD REGIONS WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/06/03      7 COMBED CASHMERE EXPORTS REACH USD 330 MILLION UNDER ‘WHITE GOLD’ PROGRAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      8 STOCK EXCHANGE INDICES RISE, MARKET OUTLOOK REMAINS POSITIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      9 CHINA-MONGOLIA STEPPE PARTNER 2026: CHINESE PARTICIPATING TROOPS CONDUCT SUBJECT DEMONSTRATIONS WWW.ENG.MOD.GOV.CN PUBLISHED:2026/06/03      10 MODEL SCIENCE LABORATORY ESTABLISHED UNDER ADB-FUNDED EDUCATION PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      Б.БЯМБАСАЙХАН: УЛААНБААТАР ХОТОД 1966 ОНЫХ ШИГ ҮЕРИЙН НӨХЦӨЛ ҮҮСВЭЛ ХАМГААЛАХ ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/07     ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ БУЮУ БЭТ ТОМИЛДОГ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/07     82 МЯНГАН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН АВАХ ХЭРЭГЦЭЭ ҮҮСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/07     “ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НОГДОЛ АШГААСАА 20% ТАТВАР ТӨЛЖ БАЙГААГ ӨӨРЧЛӨХӨӨР ХУУЛЬД ТУСГАСАН” WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 1600 ИРГЭН ХОЁР УДАА, ДӨРВӨН ИРГЭН ДӨРВӨН УДАА, 80 ХҮН ГУРВАН УДАА АВСАН НЬ ИЛЭРСЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ТОСК-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ, ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭХ ЗАЛИЛАН ЭРС НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     "БОРТЭЭГИЙН ОРДЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИУД ШААРДЛАГА ХАНГАСАНГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ТАВДУГААР САРД МОНГОЛБАНК 758.5 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ЗАСГИЙН ГАЗАР ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТӨРӨЛЖСӨН БАНК БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     НИЙСЛЭЛД ХИЙГДСЭН ТОМИЛГООНУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Бямбасайхан: Улаанбаатар хотод 1966 оных шиг үерийн нөхцөл үүсвэл хамгаалах үерийн байгууламж байхгүй www.itoim.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Мөн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцсан байна.

2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас илүү хур тунадас их орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Тиймээс гэнэтийн үерийн аюулаас сэргийлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас хариу арга хэмжээ авч ажиллаж буйгаа танилцууллаа. Энэ үеэр анхаарал татсан гол асуудлыг Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр Улаанбаатар хотод 1966 оных шиг үерийн нөхцөл байдал үүсвэл хамгаалах далан, үерийн байгууламж байхгүй, нийслэл хот үерийн өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг хотын дарга Б.Пүрэвдагвад танилцуулжээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 70 хувийн насжилт дууссан.Борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгджээ.
Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, үерийн хамгаалалтын далан байгууламж, борооны ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.



Нийтэлсэн огноо2026-06-07